Home / Articles / Цахим орчинд хүүхдийг хамгаалах сэдвээр хэлэлцүүлэг, сургалт...
Цахим орчинд хүүхдийг хамгаалах сэдвээр хэлэлцүүлэг, сургалт болно
2016-01-26
Цахим орчинд хүүхдийг хамгаалах сэдвээр хэлэлцүүлэг, сургалт болно Цахим орчинд хүүхдийг хамгаалах сэдвээр хэлэлцүүлэг, сургалт болно
 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос НҮБ-ын хүүхдийн сантай хамтарч “Цахим орчинд хүүхдийг хамгаалах” сэдвийн хүрээнд төрийн холбогдох яам тамгын газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд, техникийн ажилчдын дунд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сургалт, 2016 оны  02 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гаргагч нарын дунд дугуй ширээний хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Дээрх арга хэмжээнээс цаашид Монгол Улс цахим орчинд хүүхдийг хамгаалах ажлын хүрээнд хийгдэх ажил, үйл ажиллагааны чиглэлийг бататгах болон олон улсын байгууллагуудаас өгөх зөвлөмжтэй танилцах өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чухал алхам болно.

ХӨТӨЛБӨР
8:00-8:30 Бүртгэл  
8:30-9:30 Нээлтийг үг

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Балгансүрэн

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенес

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд

Сэдэв 1 Асуудлын хүрээ
9:30-10:10   Цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах нь: Олон улсын нөхцөл байдал ECPAT Олон улсын байгууллагын “Цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах” хөтөлбөрийн захирал Marie-Laure Lemineur
Цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах нь: Үндэсний түвшин дэх нөхцөл байдал

Боловсролын Яам

Хүүхдийн Төлөө Үндэсний газар

10:10-10:30 Завсарлага
Сэдэв 2 Хэлэлцүүлэг
10:30-12:00   Хүчин чармайлт ба бэрхшээл: Засгийн газрын болон Хууль сахиулах байгууллагын байр суурь (40 мин)

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Цагдаагийн Ерөнхий Газар

Хүчин чармайлт ба бэрхшээл: Хувийн хэвшлийг төлөөлж байр сууриа илэрхийлэх (25 мин) Мобиком корпораци ХХК
Хүчин чармайлт ба бэрхшээл: Иргэний нийгмийг төлөөлж байр сууриа илэрхийлэх (25 min) Глоб Интернешнл ТББ
12:00 -12:30 Асуулт, хариулт
12:30-13:30 Үдийн хоол
Сэдэв 3 Цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох нь
13:30-15:00 Үндэсний түвшинд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны WePROTECT загварыг танилцуулах НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн зөвлөх Афрооз Кавиани Жонсон
  Цаашдын үйл ажиллагааны чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх  
15:00-15:30 Завсарлага  
Сэдэв 4 Санал нэгдэх нь  
15:30-.17:00 Үйл ажиллагааны чиглэлийг бататгах  
Хэлэлцүүлгийг хаах