Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2016-01-26
  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн телевиз, телевизийн сувгуудын хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэнд байнгын хяналт, мониторинг хийх ажил”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 18 өргөн нэвтрүүлгийн телевиз, 50 хүртэлх телевизийн сувгуудын хөтөлбөрт тавигдах дээрх нөхцөл шаардлагын биелэлтэнд байнгын хяналт, мониторинг хийх ажлыг 2016 онд хийж гүйцэтгэхэд оршино. Тус хороо нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевиз, телевизийн сувгуудын хөтөлбөрт тодорхой шаардлага (нэг цагт дамжуулах зар сурталчилгаа 15 минутаас хэтрэхгүй,  7 хоногийн нийт хөтөлбөрт эзлэх монгол бүтээлийн хувь хэмжээ 50%-иас багагүй, телевизийн сувгуудын нэвтрүүлгийн төрөлжсөн чиглэл 80%-с багагүй байх, хөтөлбөрийн цагийн хуваарийг баримтлах гм) тавьж, хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ авч ажилладаг.

Мониторинг хийх  чиглэл:

  • “1 цагт дамжуулах зар сурталчилгаа 15 минутаас хэтрэхгүй байх” нөхцөл шаардлага хангасан байдал
  • 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цагийн 50 хувиас доошгүй нь Монгол улсад бүтээгдсэн бүтээл байх
  • Телевизийн сувгуудын хувьд төрөлжсөн чиглэлийн хувь хэмжээ нь нэг өдрийн хөтөлбөрийн (06:00-24:00) нийт цагийн 80 %-д хүрсэн эсэх
  • Хөтөлбөрт эзлэх соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх нэвтрүүлгийн хувь хэмжээ зэрэг нийт 8 үзүүлэлтээр мониторинг хийх.

Хяналт, мониторингийн тайлан, зөрчлийн талаарх мэдээллийг тус хорооноос гаргасан ажлын даалгаварын дагуу өдөр, долоо хоног, сар тутмаар гаргаж тогтсон хугацаанд тус хороонд ирүүлнэ.

Тайлан мэдээ ирүүлэх хэлбэр:

  • Эфирийн өдөр бүрийн дэлгэрэнгүй протокол
  • Арилжааны зар сурталчилгааны цацалтын хугацааг үндсэн эфирийн цаг тус бүрээр нь тусад нь гаргасан өдөр бүрийн  тайлан
  • Хөтөлбөрийг гадаад болон дотоод контент гэсэн үзүүлэлтээр хувааж, үндсэн эфирийн цагт эзлэх хувь хэмжээг 7 хоногоор нэгтгэн гаргасан тайлан
  • Үүссэн гомдол маргааныг шийдвэрлэх зорилгоор Захиалагчаас тусгайлан захиалсан телевизүүдийн хөтөлбөрийн тодорхой агуулгатай холбоотой тодорхой цагийн бичлэг.гм
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016.01.27-2016.02.04-ний 08:30-17:30 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны 10.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба, мэргэжилтэн Н.Тогтохсүрэн, П.Золбоо

          Утас: 304257, 304258, 18001858

          Вэб хаяг: www.crc.gov.mn

          И-мэйл: togtokh@crc.gov.mn, zolboo@crc.gov.mn