Home / Articles / 2015 онд шинээр худалдан авсан радио долгионы...
2015 онд шинээр худалдан авсан радио долгионы хяналтын төхөөрөмжүүдийн товч танилцуулга R&S®DDF007 Зөөврийн чиглэл хайгч
2016-01-15
2015 онд шинээр худалдан авсан радио долгионы хяналтын төхөөрөмжүүдийн товч танилцуулга R&S®DDF007 Зөөврийн чиглэл хайгч 2015 онд шинээр худалдан авсан радио долгионы хяналтын төхөөрөмжүүдийн товч танилцуулга R&S®DDF007 Зөөврийн чиглэл хайгч

R&S®DDF007 нь радио давтамжийн маш өргөн зурвасыг хамардаг хүлээн авагчийг нэгтгэсэн зөөврийн чиглэл илрүүлэгч юм. Зайгаар ажилладаг ба өндөр нарийвчлалтай чиглэл хайх (DF) аргад тулгуурласан овор хэмжээ багатай, хэрэглээний хувьд хамгийн тохиромжтой болгосон хүчирхэг боловч авсаархан радио долгионы чиглэл хайгч хэмжүүр юм.

Чиглэл хайгч (R&S®DDF007) систем нь зөөврийн чиглэл илрүүлэгч болон авсаархан DF антенн (R&S®ADD 107 буюу R&S®ADD 207)-аас бүрдэнэ. Эдгээр чиглэл хайгч антенууд нь нэгдсэн GPS-ийн модуль, цахим луужин болон нэмэлт соронзон суурь тээврийн хэрэгсэлд суурилуулах хувиргагчтай ирдэг. Зөөврийн чиглэл илрүүлэгчийг тээврийн хэрэгсэлд суурилуулах ажиллагаа нь цөөн хэдэн минутаас хэтрэхгүй.

Үндсэн үзүүлэлт

  • Чиглэл хайх горимд 20 МГц - 6 ГГц, хүлээн авах горимд 9 кГц- 7.5 ГГц байна.
  • Нэмэлтээр суурилагдсан тоон газрын зургийн дэлгэцийн ажиллагаа нь нэвтрүүлэгчийн газар зүйн байршлыг ажиллаж байгаа чиглэлийн солбилцолоор тодорхойлно.
  • Авсаархан, хөнгөн жинтэй lithium-ion батерей нь нэг удаагийн цэнэглэлтээр чиглэл хайх ажиллагаанд хоёр цаг, хүлээн авах ажиллагаанд дөрвөн цаг ажиллана.
 

Мөн ХХЗХ нь Радио долгионы хэмжилтэнд автомат хяналт шинжилгээ хийх R&S®RAMON, R&S®CA100 программ хангамжуудыг тус тус худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.

 
 

HF, MF давтамжийн зурваст хяналт антенн цамхагийн байгууламж

 

Богино долгионы антенны иж бүрдэл

ХХЗХ нь богино долгионы зурваст ажиллах чиглэлтэй, өсгөгчтэй хүлээн авах антенны байгууламжийг 2015 онд ашиглалтанд хүлээн авлаа. Энэхүү антенн, цамхагийн байгууламжтай болсноор богино долгионы радио давтамжийн зурваст хяналт хийх хууль бус нэвтрүүлэгчийн чиглэл, байршлыг тодорхойлох боломжтой болж байна.

Богино долгионы антенн, цамхагийн үзүүлэлт.

Тодорхойлолт

Гарал үүсэл

Тоо ширхэг

1

HF антенны төхөөрөмж, фидер

Герман улс, Титаникс ХХК

1 ком

2

Антенн эргүүлэгч, хяналтын төхөөрөмж, кабель

АНУ, Про.Сис.Тел

1 ком

3

Антенн цамхаг, 20 метр

АНУ, Рохн

1 ком