Home / Articles / Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
2015-12-28

Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйл ажиллагааг зохицуулдаг. Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаарын үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн.    Тусгай дугаар руу залгахад хэрэглэгч өөрөө мэдэлгүй өндөр тарифаар ярьж, ярианы нэгж төлбөрөөр хохирох эрсдэлтэй бөгөөд үүнийг “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийн 8.2 “Тусгай дугаар эзэмшигч нь нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэх бол хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифыг үйлчилгээ үзүүлэхийн өмнө заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс зөвхөн тухайн сүлжээний хэрэглэгчийн тарифыг тооцож авдаг байхаар зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” заалтаар зохицуулж, тус хорооноос уг шаардлагын биелэлтэнд тогтмол хяналт хийж ажилладаг.  Энэ ажлын хүрээнд хяналт хийхэд 12 дугаар сарын 15-ны байдлаар нэмүү өртөгт нийт 125 тусгай дугаараас доорх 14 тусгай дугаар хэрэглэгчид үнэ тарифын талаар мэдээллэхгүй нөхцөл шаардлагыг зөрчиж байна. Эдгээр тусгай дугаар эзэмшигчид цаашид холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллах шаардлагатай бөгөөд энэ талаар албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Хэрэглэгчид үнэ тарифын талаар мэдээллэхгүй байгаа тусгай дугаар эзэмшигчид

2015.12.15-ны байдлаар

Улаанбаатар хотод  

Эзэмшигч Тусгай дугаар Байршил
1 МЦХ ХК 1900-1109 Бүх төрлийн мэдээлэл, лавлах үйлчилгээ
2 Сан Мэд Лав ХХК 1900-1963  Санхүүгийн лавлах, зөвлөх үйлчилгээ
 

Орон нутагт

Эзэмшигч Тусгай дугаар Байршил
1 Нарны эрчим ХХК 1900-1500 Дорноговь аймаг
2 МБСТВ ХХК 1900-1503 Увс аймаг, Улаангом сум
3 Датуком ХХК 1900-1516 Сүхбаатар аймаг
4 Говийн долгион мэдээллийн төв ТББ 1900-1519 Өмнөговь аймаг,Даланзадгад сум
5 Иргэн А.Алтанчимэг 1900-1520 Дундговь аймаг, Мандалговь сум
6 Сайн Орших шуурхай зарын сонин ХМХ 1900-1540 Дархан-Уул аймаг, Дархан сум
7 Болор тусгал ЗГБХН 1900-1551 Сэлэнгэ аймаг,Мандал сум
8 Дорнод зууч ХХК 1900-1555 Дорнод аймаг, Хэрлэн сум
9 Лха ХХК 1900-1558 Дархан-Уул аймаг,Дархан сум
10 МДЛО ХХК 1900-1585 Сэлэнгэ аймаг,Мандал сум
11 Түвдэнгийн Бор Интернэшнл 1900-1595 Өмнөговь аймаг, Даланзадгад сум
12 Бүсийн олон нийтийн Талын Монгол радио 1900-1599 Дорнод аймаг, Хэрлэн сум