Home / Articles / “Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль,...
“Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль, холбогдох дүрэм журмыг таниулах уулзалт” сэдэвт семинар зохион байгуулагдана
2015-12-17
“Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль, холбогдох дүрэм журмыг таниулах уулзалт” сэдэвт семинар зохион байгуулагдана “Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль, холбогдох дүрэм журмыг таниулах уулзалт” сэдэвт семинар зохион байгуулагдана
 

Хорооны даргын  2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/246 дугаар тушаалын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй харуул хамгаалалтын аж ахуйн нэгж, байгууллагууд болон такси дуудлагын үйлчилгээ эрхлэгч компаниудад Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”,  “Радио долгионы тухай хууль” тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, хэрэгжүүлэхтэй холбогдох шалгалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллалаа.

Үүнтэй уялдуулан тус хорооноос Улаанбаатар хотод харилцааны радио станц борлуулагч, такси дуудлагын үйлчилгээ эрхлэгч, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж буй байгууллагуудад “Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль, холбогдох дүрэм журмыг таниулах уулзалт, семинар Сүнжин Гранд зочид буудлын хурлын танхимд  2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна. Иймд радио давтамж ашиглах эрхийн бичигтэй радио станц борлуулагч, такси дуудлагын үйлчилгээ болон харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Семинарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг РДЗХА-ны инженер М.Болдбаттай 99909898 утсаар, бүртгэлийн талаарх мэдээллийг РДЗХА-ны инженер Н.Амарзаяатай 88000322 утсаар холбогдож авна уу.

 

 “Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль, холбогдох дүрэм журмыг таниулах уулзалт, семинарын хөтөлбөр

2015.12 сарын 21

  № Зохион байгуулалтын арга хэмжээ Хугацаа   Хариуцах эзэн  
1 Бүртгэл 09.00-09.30 /РДЗХА-ны инженер/  
2 Нээлт 09.30-09.40 З.Амгалан /РДЗХА-ны дарга/
3 Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт 09.40-09.55 З.Амгалан /РДЗХА-ны дарга/
4 Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ талаар танилцуулга 09.55-10.15 А.Болортуяа /  мэргэжилтэн/
5 Радио долгион хяналтын төвийн үйл ажиллагааны танилцуулга 10.15-10.30 Ч.Энхболд /РДЗХА-ны ахлах инженер, ХХХУбайцаагч /
6 Цайны завсарлага 10.30-11.00 /РДЗХА-ны инженер/
  7 Хууль эрх зүйн орчин, хяналт шалгалт 11.00-11.20 Н.Амарзаяа /РДЗХА-ны  инженер ХХХУбайцаагч/
8 “Нууцлал бүхий тоон радио холбооны сүлжээ “Kenwood-Nexedge, Motorola” сэдэвт сургалт, танилцуулага 11.20-11.35 Т. Наранбаатар /Топ коммуникейшнс ХХК-ийн захирал/
9 Санал, хүсэлт 11.35-12.00 Семинарт оролцогчид