Home / Articles / Дэлхийн радио холбооны ассемблей эхэллээ
Дэлхийн радио холбооны ассемблей эхэллээ
2015-10-28
Дэлхийн радио холбооны ассемблей эхэллээ Дэлхийн радио холбооны  ассемблей эхэллээ

Дэлхийн Радио холбооны ассемблей нь 3 жилд нэг удаа Дэлхийн Радио холбооны их хурлын өмнө хуралдаж Дэлхийн Радио холбооны салбарын үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж Дэлхийн Радио холбооны их хуралд шаардлагатай техникийн асуудал болон холбогдох хүсэлтүүдийг шийдвэрлэдэг.  Энэ удаагийн Ассемблей 2015 оны 10 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Швейцарийн холбооны улсын Женев хотноо хуралдаж байна. Тус ассемблейд Монгол улсыг төлөөлөн Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Дэлхийн Радио холбооны их хурал нь 11 дүгээр сарын 2-27-ны өдрүүдэд  Женев хотноо хуралдаж ирэх 3 жилийн Радиогийн зохицуулалт, давтамжийн асуудлыг хэлэлцэх болно.

http://www.itu.int/en/ITU-R/conferences/RA/2015/Pages/default.aspx