Home / Articles / “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн...
“Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт” -ын х төслийн материал хүлээн авах эцсийн хугацааг сунгасан тухай
2015-08-28
“Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт” -ын х төслийн материал хүлээн авах эцсийн хугацааг сунгасан тухай “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн  үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт” -ын х төслийн материал хүлээн авах эцсийн хугацааг сунгасан тухай

Тус хорооноос Монгол Улсын нутаг дэвсгэрт хамрах хүрээгээ өргөжүүлсэн өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд 2015 оны 7-р сарын 31-ний өдөр зарласан  “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт” -ын төслийн материал хүлээн авах эцсийн хугацааг тус сонгон шалгаруулалтын баримт бичгийн 2.12.4-т заасны дагуу 2015 оны 9-р сарын 22-ны өдрийн 13 цаг 00 минут хүртэл сунгасан болохыг мэдэгдэж байна.

Төслийн материалыг нээх цаг минутад өөрчлөлт ороогүй бөгөөд сонгон шалгаруулалтын урилга, баримт бичигт заасан  цаг, минутыг баримтална.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО