Home / Articles / Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга
2015-08-04
Сонгон шалгаруулалтын урилга Сонгон шалгаруулалтын урилга

Огноо: 2015.08.03

Сонгон шалгаруулалтын дугаар:    ХТРС/2015

Сонгон шалгаруулалтын нэр:         Улаанбаатар хотод Харилцааны тоон радио сүлжээний радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт.

Улаанбаатар хотод Харилцааны тоон радио сүлжээний үйлчилгээ нь тодорхой нэг байршилд эсвэл харилцан холбогдсон бааз станцуудын хүрээнд байгууллагуудын дотоод хэрэгцээний шуурхай холбоог зохион байгуулах зорилготой юм.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь дор дурдсан нөхцөлтэйгөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.                                                               

 

Үйлчилгээний төрөл

Олгох эрхийн тоо

1

Улаанбаатар хотод Харилцааны тоон радио сүлжээний радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт.

1

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.  

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг мөн доорх хаягаар авч болно.

Хаяг:                           Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

                                  Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13

                                  Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.

Утас:                          304258, 304257 Факс: 327720

Веб хуудас:               www.crc.gov.mn

Цахим шуудан:          info@crc.gov.mn