Home / Articles / Мэдээлэл харилцаа холбооны салбарын 2015 оны эхний...
Мэдээлэл харилцаа холбооны салбарын 2015 оны эхний хагас жилийн статистик тайлан мэдээ
2015-07-08
Мэдээлэл харилцаа холбооны салбарын 2015 оны эхний хагас жилийн статистик тайлан мэдээ Мэдээлэл харилцаа холбооны салбарын 2015 оны эхний хагас жилийн статистик тайлан мэдээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс Үндэсний статистикийн хороо, тус хорооны хамтран баталсан 16 төрлийн маягтын дагуу статистик тайлан мэдээг гаргуулан авдаг билээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн статистик тайлан мэдээлэлд үндэслэн Монгол Улсын мэдээлэл харилцаа холбоооны салбарын эдийн засгийн байдал, зах зээлийн тэлэлт, үйлчилгээний цар хүрээ, хэрэглээ, үнэ тарифын өөрчлөлт, цаашдын чиг хандлага, техник технологийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийгддэг. Дүн шинжилгээний үр дүнг харгалзан мэдээлэл харилцаа холбооны салбарын урт болон дунд хугацааны стратеги төлөвлөлт, салбарын бодлого, чиглэл зохицуулалтын баримт бичгүүдийг боловсруулж, шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Түүнчлэн мэдээлэл харилцаа холбооны салбарын үзүүлэлтүүдийг олон улсын байгууллагуудад хүргүүлж хамтран ажилладаг болно.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН СТАТИСТИК ТАЙЛАН МЭДЭЭГ 2015 оны 08 дугаар сарын 01-ний дотор тус хороонд report@crc.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Статистик тайлан мэдээтэй холбоотой асуудлаар ХХЗХ-ны 304257, 304258 утсаар Зах зээл, үнэ тарифын албатай холбогдож зөвлөгөө заавар авна уу.

Та бүхэн доорх линкүүдээс өөрийн үйлчилгээ явуулж байгаа чиглэлийн дагуу статистик тайлан мэдээний маягтыг татаж авна уу.

Үйлчилгээний чиглэл  Маягт татаж авах линк
1 Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх  Маягт татаж авах
2 Суурин телефон холбооны үйлчилгээ  Маягт татаж авах
3 Үүрэн телефон холбооны үйлчилгээ  Маягт татаж авах
4 Улс хоорондын телефон ярианы үйлчилгээ  Маягт татаж авах
5 Интернет, өгөдлийн үйлчилгээ Маягт татаж авах
6 Интернетийн бөөний үйлчилгээ  Маягт татаж авах
7 Ай Пи Телевизийн үйлчилгээ Маягт татаж авах
8 Мобайл телевизийн ашиглалт, үйлчилгээ Маягт татаж авах
9 Кабелийн телевизийн ашиглалт, үйлчилгээ  Маягт татаж авах
10 Эфирийн телевизийн өргөн нэвтрүүлгийн ашиглалт, үйлчилгээ Маягт татаж авах
11 Радио өргөн нэвтрүүлгийн ашиглалт, үйлчилгээ Маягт татаж авах
12 Кабелийн сувгийн үйлчилгээ  Маягт татаж авах
13 Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ Маягт татаж авах
14 Шуудангийн үйлчилгээ  Маягт татаж авах
15 Контент нийлүүлэх үйлчилгээ  Маягт татаж авах
16 Сансрын холбооны ашиглалт, үйлчилгээ  Маягт татаж авах