Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2015-06-23
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, Домэйн нэрийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиудын төсөл боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны зорилтын хүрээнд Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, Өргөн нэвтрүүлэг, Домэйн нэрийн зохицуулалтын эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр тус хорооноос хийсэн судалгаа, одоогийн хууль эрхзүйн орчны байдалд дүн шинжилгээ хийсэн дотоодын болон гадаадын зөвлөх үйлчилгээнээс өгсөн зөвлөмж зэрэгт үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулах, Монгол улсын бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенц болон стандартад нийцсэн төслийн санал боловсруулахад оршино. 
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
  3. Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13

Бага тойруу 6-р хороо

Метро бизнес төв А корпус 5 давхар.

Мэдээлэл үйлчилгээний хэсэг.

Утас: 304357, 304258

Факс: 327720

Вэб хаяг: www.crc.gov.mn