Home / Articles / Монгол улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн...
Монгол улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхээр хамрах хүрээгээ өргөжүүлэх хүсэлт авах хугацаа сунгах тухай
2015-06-19
Монгол улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхээр хамрах хүрээгээ өргөжүүлэх хүсэлт авах хугацаа сунгах тухай Монгол улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхээр хамрах хүрээгээ өргөжүүлэх хүсэлт авах хугацаа сунгах тухай
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 06-р Хуралдаанаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хүргэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ыг баталж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ. Энэхүү нөхцөл шаардлагын хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хамрах хүрээгээ Монгол Улсын нутаг дэвсгэрт болгон өргөжүүлэхэд баримтлах зарчим, тавигдах нөхцөл шаардлагуудыг тодорхойлсон билээ.  Энэхүү нөхцөл шаардлага батлагдан гарсантай холбогдуулан Зохицуулах хорооны зүгээс уг нөхцөл шаардлагыг хангасан өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгч та бүхнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хамрах хүрээгээ өргөжүүлэх хүсэлтийг ирүүлэхийг урьж байна. Хүсэлтийг ирүүлэхдээ “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хүргэхэд тавигдах нөхцөл шаардлага”-д болон бусад зохицуулалтын баримт бичгүүдэд заасан холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж ирүүлэхийг анхаарна уу. Тус хороо нь хамрах хүрээ өргөжүүлэхтэй холбоотой өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хүсэлтийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна. Та бүхэн дээр дурдсан хугацаанд багтаж хүсэлтээ ирүүлнэ үү.  Маягтыг ЭНД дарж татаж авна уу!  Хүсэлт хүлээн авах хугацаа хойшлуулах тухай: Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн удирдлагуудад дээрх тогтоолоор батлагдсан 2 нөхцөл шаардлага болон Монгол улсын нутаг дэвсгэрт хамрах хүрээгээ өргөжүүлэх хүсэлт ирүүлэх  талаар товч мэдээлэл өгөхөөр 2015 оны 7-р сарын 02-ны 16 цаг, 17 цагт уулзалт зохион байгууллаа. Уулзалтад өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, сувгийн 20 орчим үйлчилгээ эрхлэгчдийн эрх бүхий албан тушаалтнууд оролцсон бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт  хамрах хүрээ өргөжүүлэх хүсэлт хүлээн авах хугацааг хойшлуулах хүсэлтийг зарим үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс гаргасаны дагуу  Монгол Улсын нутаг дэвсгэрт хамрах хүрээгээ өргөжүүлэх хүсэлтийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авахаар хойшлууллаа. Монгол улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхээр хамрах  хүрээгээ өргөжүүлэх хүсэлт, өргөдлийн маягт Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт тавигдах шаардлагуудын  хувь хэмжээг тооцох аргачлал, зөвлөмж “Нэвтрүүлгийн ангилал, төрөл жанрыг тодорхойлоход баримтлах зарчим” зөвлөмж Хаяг:             Харилцаа Холбооны Зохицуулах Хороо                     Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13                     Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс. Утас:                     304258, 304257 Факс: 327720 Веб хуудас:           www.crc.gov.mn Цахим шуудан:      info@crc.gov.mn