Home / Articles / “Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт”...
“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” семинар 2015 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд болно
2015-06-09
“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” семинар 2015 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд болно “Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” семинар 2015 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд болно

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг 2015 оны 10-р сард бүрэн зогсоож, тоон технологит шилжих хуваарь гарсантай холбогдуулан орон нутгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид (Телевиз, радио, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч)-д зориулсан “Тоон технологийн шилжилт,  өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт” сэдэвт семинар 2015 оны 06 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулагдана.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос уг хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор орон нутгийн телевиз, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтнуудад зориулсан семинарыг 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд уг семинарын оролцогчдын ирц, оролцоог харгалзан үзсэний үндсэн дээр зүүн бүсийн аймгууд буюу Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр аймагт үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хэлэлцүүлэг, семинарыг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Иймд тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид, тэр дундаа зүүн бүсийн аймгуудад телевиз, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийг уг семинарт идэвхтэй оролцохыг урьж байна.

“ТООН ТЕХНОЛОГИЙН ШИЛЖИЛТ, ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СЕМИНАР

ХӨТӨЛБӨР

2015 оны 06 дугаар сарын 15-16

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд

Зохион байгуулагч:Харилцаа холбооны зохицуулах хороо

06-р сарын 15-ны өдөр, Даваа гариг

08.30-09.00

 Бүртгэл

09:00

09:05-09:10

09:10-09:15

Хурлын удирдагч: Л. Гантулга / ХХЗХ,ЗА-ны дарга /

  • Семинарын нээлт
  • ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн
  • МТШХХГ-ын дарга Ц. Жадамбаа

Бодлого, зохицуулалт

09:15-09:30

09:30-09:45

09:45-10:05

10:05-10:20

10:2 -10:45

10:45-11:10

Хурлын удирдагч: Хурлын удирдагч: Л. Гантулга / ХХЗХ,ЗА-ны дарга /

  • ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛТЫН ПРОЦЕССИЙН АНАЛИЗ / ХХЗХ, ЭЗМЗА-ны дарга Г. Оюунцэцэг /

Асуулт, хариулт

  • ОРОН НУТГИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛ / ХХЗХ,ЗЗҮТА-ны дарга А. Лувсан-Очир /

Асуулт, хариулт

  • ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИН, ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА

/ ХХЗХ, Зохицуулалтын албаны мэргэжилтэн Н. Тогтохсүрэн /

Асуулт, хариулт

11.15-11.30

Цайны завсарлага

11:30-11:50

11:50-12:15

Хурлын удирдагч: Л. Гантулга / ХХЗХ, ЗА-ны дарга /

Асуулт, хариулт

 

  • ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН “ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЗОХИЦУУЛАЛТ, НӨХЦӨЛ ШААРДЛАГА” / ХХЗХ, Зохицуулалтын албаны мэргэжилтэн Н. Тогтохсүрэн /

Асуулт, хариулт

12.30-13:30

Үдийн хоол

ТООН ТЕХНОЛОГИЙН ШИЛЖИЛТИЙН АСУУДЛУУД

14:00-14:20

14:20-14:40

14:40-15:00

15:00-15:30

Хурлын удирдагч: З. Амгалан / ХХЗХ, РДХЗА-ны дарга /

  • ТООН ТЕХНОЛОГИЙН ШИЛЖИЛТ
  • Тоон технологийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт
  • Шилжилтийн явц
  • МУ-ЫН АНАЛОГИ ТЕЛЕВИЗИЙН ДАХИН ДАМЖУУЛАХ СТАНЦУУДЫГ ЗОГСООХ ХУВААРЬ (2015 ) / МТШХХГ-ын мэргэжилтэн Б.Оюунцэцэг /  
  • ТООН ТЕХНОЛОГИЙН ШИЛЖИЛТ, ОРОН НУТАГТ
  • Тоон телевизийн радио давтамжийн зохицуулалт / ХХЗХ, РДХЗА-ны мэргэжилтэн Ч. Тэрбиш /
  • РТСГ-ЫН ТООН ДАХИН ДАМЖУУЛАГЧИД ХОЛБОГДОХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ / ХХЗХ, РДХЗА-ны РДХТөвийн ахлах инженер Ч. Энхболд /

Асуулт, хариулт

15:30-15:45

Цайны завсарлага

15:45-16:00

16:00-16:20

16:20-16:50

 

Хурлын удирдагч: А. Лувсан-Очир / ХХЗХ, ЗЗҮТА-ны дарга /

  • ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ З. Амгалан,/ ХХЗХ, РДХЗА-ны дарга/
  •  “МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ХҮРГЭХЭД ТАВИГДАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГА”-ЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА / ХХЗХ, Зохицуулалтын албаны мэргэжилтэн Н. Тогтохсүрэн /
  • ТООН  ТЕЛЕВИЗИЙН СТУДИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  • ТВ-ийн студи, бүтэц, тоон тв-ийн студийн тоног төхөөрөмж, тоон тв-ийн дүрсийн мэдээлэл хадгалалт, тоон тв- ийн контент түгээх, дамжуулах шугам гм.)       / Илтгэгч: ШУТИС, МХТС-ийн багш Б.Пүрэвцэрэн/

ТООН ТЕХНОЛОГИЙН ШИЛЖИЛТИЙН АСУУДЛААР АСУУЛТ, ХАРИУЛТ,

ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА

17:50

СЕМИНАРЫН ЭХНИЙ ӨДРИЙН ХААЛТ

06-р сарын 16-ны өдөр, Мягмар гариг

СЕМИНАРЫН ҮРГЭЛЖЛЭЛ

09:30-09:50

09:50-10:05

10:05-10:20

10:20-10:50

 

Хурлын удирдагч: Л. Гантулга / ХХЗХ, ЗА-ны дарга /

  • ОСДҮЭ БА ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ТООН ТЕХНОЛОГИЙН ДАМЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ТЕХНИКИЙН ШИЙДЭЛ / КаТВ-үүдийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дэд захирал Ж.Нямлхагва /

Асуулт, хариулт

  • “ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙН /Аймгийн телевизүүдийг хөтөлбөрийг сумдад хүргэх асуудлаар /  ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА / Орон нутгийн телевизүүдийн холбоо /
  • Чөлөөт ярилцлага 

11:00-11:15

Цайны завсарлага

11:15-12:45

 

Хурлын удирдагч: С. Шаравдорж / ОНТвхолбооны тэргүүн /

  • ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЦААШДЫН ЗОРИЛТ / Орон нутгийн телевизүүдийн холбоо /

MТШХХГ - Мэдээлийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

РДЗХА - Радио давтамж зохицуулалт, хяналтын алба

ЗА – Зохицуулалтын алба

ЗЗҮТА – Зах зээл, үнэ тарифийн алба

ЭЗМЗА – Эрхзүй, мэдээлэл, захиргааны алба

ОНТв Холбоо- Орон нутгийн телевизүүдийн холбоо

Харилцаа холбооны зохицуулах хороо