Home / Articles / Тендерийн урилга
Тендерийн урилга
2015-06-08
Тендерийн урилга Тендерийн урилга

ЗӨӨВРИЙН РАДИО ДОЛГИОН ХЯНАЛТ БА ЧИГЛЭЛ ХАЙХ ХЭМЖҮҮРИЙН БАГАЖ

Тендер №: TD/PDFM/2015

2015 оны 06 сарын 08

Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь сонирхсон эрх бүхий тендерт оролцогчдоос Зөөврийн радио долгион хяналт ба чиглэл хайх хэмжүүрийн багажийн иж бүрдэл-ийг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцохыг хүссэн этгээд тендерийн баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

Тендерийн баримт бичиг нь англи хэл дээр ба тендерийн материалыг монгол эсвэл англи хэлээр ирүүлж болно. Тендерийн материалыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 14:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 14:30 цагт  нээнэ.

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг ажлын өдрүүдэд доорх хаягаар 08:30-17:30 цагийн хооронд авч болно.

Хаяг:             Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

                    Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13

                    Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.

Утас:                     304258, 304257 Факс: 327720

Веб хуудас:           www.crc.gov.mn

Цахим шуудан:      info@crc.gov.mn