Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2015-05-11
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр стандарт боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Мэдээлэл харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хэм хэмжээ, нөхцөл шаардлага, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулахад баримтлах үндэсний стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх, бусад орны стандартыг нутагшуулахад оршино.

Боловсруулах бичиг баримтын жагсаалт:

  1. Радио давтамжийн хуваарилалт ба антенн хоорондын зайг тооцоолох аргачлал
  2. LTE/LTE-A Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн техникийн нөхцөл шаардлага

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээнд оролцох хүсэлт
  • Тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, судалгаа

Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 05 дугаар сарын 26-ны 12.00 цагийн дотор ирүүлнэ үү.      

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба

          Утас: 304257, 304258, 18001858, 99078073

          Вэб хаяг: www.crc.gov.mn