Home / Articles / Мэргэжилтэн шалгаруулж авна
Мэргэжилтэн шалгаруулж авна
2015-05-11

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараахь ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна

Ажлын байр: нярав-1 хүн

Ажлын байрны үндсэн зорилт:

  • Байгууллагын эд хогшил, үл хөдлөх, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байлгах                        
  • Санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг нягт мөрдөх
  • Байгууллагын оффисын хэрэглээнд шаардлагатай байгаа бичиг хэргийн хэрэгсэл бусад арга хэмжээний зүйлсийн худалдан авалт хийх, данс, бүртгэл хөтлөх

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн, дээд боловсролтой (Санхүү, эдийн засгийн чиглэлээр)
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
  • Үнийн судалгаа, шинжилгээ хийх чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвартай
  • Англи хэлний дундаас дээд түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Цэвэрч нямбай, хариуцлагатай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

                                               

Утас:                                        304 257, 304 258

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn