Home / Articles / Дугаартайгаа шилжих үйлчилгээ
Дугаартайгаа шилжих үйлчилгээ
2015-05-11

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны даргын тушаалаар Монгол Улсад “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэх боломжийн талаар суурь судалгаа хийх, дүгнэлт, санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг нь 2014 оны 02 дугаар сарын 20-нд байгуулагдаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

  1. Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлсэн олон улсын туршлага, цаашдын чиг хандлагын талаар судалгаа хийх;
  2. Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд ашиглаж буй техник технологийн шийдэл, түүний төрөл, хувилбар болон дуудлага чиглүүлэхэд ашиглаж буй төрлүүдийг судлах;
  3. Уг үйлчилгээний давуу ба сул тал, ашигт ажиллагааны хэмжүүр, хууль эрх зүйн орчныг судлах;
  4. Монгол Улсад энэ үйлчилгээг нэвтрүүлэх боломж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон гаргах зорилгоор хэрэглэгчдийн судалгаа явуулж дүгнэлт гаргах;
  5. Харилцаа холбооны салбарын зах зээлийн өнөөгийн байдал, нийгэм эдийн засгийн үр өгөөж, үйлчилгээ эрхлэгчдийн техник технологийн нөхцөл, үйлчилгээг нэвтрүүлсэн тохиолдолд ашиглах техникийн шийдлийг судлах;

Ажлын хэсэг “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэх боломжийн талаарх суурь судалгааг хийж боловсруулан холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах талаар судлан дүгнэлт боловсруулж ажилласан болно.

“Монгол Улсад Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаарх суурь судалгааны тайлан”-г холбогдох линкүүдээс үзнэ үү.