Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2015-05-11

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр стандарт боловсруулах, гарын авлага орчуулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Мэдээлэл харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хэм хэмжээ, нөхцөл шаардлага, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулахад баримтлах үндэсний стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх, бусад орны стандартыг нутагшуулах, гарын авлага орчуулахад оршино.

Боловсруулах бичиг баримтын жагсаалт:

  1. Телевизийн үгэн /урсдаг/ болон дүрст мэдээллийн форматад тавигдах шаардлага
  2. Телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах стандарт
  3. Шуудангийн цахим худалдааны стандарт
  4. Радио давтамжийн хуваарилалт ба антенн хоорондын зайг тооцоолох аргачлал
  5. LTE/LTE-A Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн техникийн нөхцөл шаардлага
  6. Орон сууцны хотхоны мэдээлэл холбооны дэд бүтцэд тавигдах норматив шаардлага
  7. Оффис болон үйлдвэрийн зориулалттай барилгын мэдээлэл холбооны дэд бүтцэд тавигдах угсралтын болон норматив шаардлага
  8. Төрийн өгөгдөл, мэдээлэл солилцооны стандарт
  9. Сувагчлалын ашиглалтын багтаамжийг дээшлүүлэхэд maxcell шинэ технологи  ашиглах ерөнхий шаардлага
  10. Сувагчлалын суурилуулалтад microduct шинэ технологи  ашиглах ерөнхий шаардлага
  11. Мэдээллийн технологийн суурь мэдлэгийн стандарт
  12. MNS 5591-2:2006 Радиогийн студийн тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага /шинэчлэх/
  13. MNS 5593-2:2006 Телевизийн студийн тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага /шинэчлэх/
  14. MNS 5363-2004 Радио долгионы цахилгаан оронгийн хүчлэгийн хэмжилт стандарт /шинэчлэх/
  15. ICT TECHNOLOGY NORMS-RUSSIA /гарын авлагыг орчуулж, монголын нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулах/

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, судалгаа

Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цагаас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 04 дүгээр сарын 21-ний 12.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба

          Утас: 304257, 304258, 18001858, 99078073

          Вэб хаяг: www.crc.gov.mn