Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хороо болон гаалийн ерөнхий...
Харилцаа холбооны зохицуулах хороо болон гаалийн ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2015-05-11
Харилцаа холбооны зохицуулах хороо болон гаалийн ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Харилцаа холбооны зохицуулах хороо болон гаалийн ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тус хороо нь Гаалийн ерөнхий газартай төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх, мөн улс хоорондын шуудангийн илгээмжийг Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх болон олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцан уялдуулан зохицуулах зорилгоор энэхүү хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

 

Хамтын  ажиллагааны ерөнхий нөхцөл

Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээг байгуулснаар улс хоорондын шуудангийн үйлчилгээ болон гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг олон улсын жишигт хүргэх, эрх зүйн орчинг боловсронгуй  болгох,  улс хоорондын шуудан илгээмжийн мэдээллийг улсын хилээр нэвтрүүлэхээс өмнө цахим байдлаар хүлээн авах, мөн ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эрсдлийг урьдчилан тооцох зэрэг олон давуу талууд бүрдэх юм.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд Харилцаа холбоны зохицуулах хорооны зүгээс шуудангийн илгээмжийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем болох Upost программ хангамжийг ашиглалтанд оруулаад байгаа бөгөөд энэхүү пограмм хангамж нь гаалийн байгууллагын CAIS программтай онлайн байдлаар холбогдон шуудангийн илгээмжийн мэдээллийг илгээх болон хүлээн авахаас гадна шуудангийн үйлчилгээ эрхлэгч бүх байгууллага нэгэн зэрэг ашиглах  боломжтой юм. Мөн хэрэглэгчид өөрийн илгээсэн шуудангийн илгээмжийн байршлыг ямар байгууллагаар үйлчлүүлснээсээ үл хамааран www.upost.mn веб сайтаас шалгах боломжоор хангагдаж байна.

Түүнчлэн шуудангийн илгээмжийг ялган боловсруулах, орчин үеийн нөхцөл шаардлагыг хангасан нэгдсэн терминалыг байгуулах, түүний зохицуулалтын орчинг бүрдүүлэх зэргээр хамтран ажиллахаар харилцан тохирч, санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан юм.