Home / Articles / Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт...
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 2-р сарын 16-ны өдрөөс 3-р сарын 16 өдөр хүртэл хийсэн суурин хяналтын товч мэдээ
2015-05-11

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна.Тус хяналтанд Улаанбаатар хотод хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 30 FM радио станцууд хамрагдав.

Хэвийн ажиллагаатай FM радио станцууд, давтамж [МГц]

Хэвийн бус ажиллагаатай FM радио станцууд, давтамж [МГц]

Үйл ажиллагаа явуулаагүй FM радио станцууд, давтамж [МГц]

100.5; 100.9; 101.7;

103.1; 106.0

91.1, 91.7, 95.1, 95.7, 96.3, 96.9, 97.5, 98.1, 98.5, 98.9, 99.3, 99.7, 100.1, 102.1, 102.5, 103.6, 104.0, 104.5, 105.5, 106.6, 107.0, 107.5

92.1, 92.5, 105.0

Илэрсэн зөрчил дутагдал болон стандарт шаардлага хангалтын хувьд:

  • FM92.1, FM92.5, FM105.0 радио үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаа явуулаагүй байна.
  • 3-р сарын 12 өдрийн 11 цаг 55 минутын хэмжилтээр FM99.3 радиогийн нэвтрүүлэг тасарсан.
  • Монгол Улсын MNS 4909:2000 стандартын 5-д зааснаар  FМ нэвтрүүлэгчийн үндсэн үзүүлэлтүүдэд тавих техникийн шаардлагын дагуу давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга± 75 кГц давтамжаас хэтрэхгүй байх ёстой.

FM 91.1, 91.7, 95.1, 95.7, 96.3, 96.9, 97.5, 98.1, 98.5, 98.9, 99.3, 99.7, 100.1, 102.1, 102.5, 103.6, 104.0, 104.5, 105.5, 106.6, 107.0, 107.5радиогууд 2 болон 3-р сарын туршид дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ±75 кГц-ээс хэтэрсэн байна. Иймд нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүд дээр тохиргоо хийх шаардлагатай.

  • FM105.5-ийн төвийн давтамжийн шилжилт /Tolerance or Offset/ зөвшөөрөгдсөн хэмжээнээс бүх хэмжилтэнд их байгаа тул тоног төхөөрөмжид дахин тохиргоо хийх шаардлагатай байна.
  • Зурвас ашиглалт /OBW-xdB/-ын хувьд бүх ажиллаж байгаа богино долгионы FM радио станцууд хэвийн ажиллаж байна.
  • FM92.5 үйл ажиллагаа явуулаагүй боловч тухайн зурваст FM95.7 станцын нэвтрүүлэг давхар сонсогдож байна.

2015 оны 02-р сарын 16-ны өдрөөс 03-р сарын 16 өдөр хүртэл хийсэн хэмжилтийн дундаж утга