Home / Articles / ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
2024-02-05
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Дэлхийн шуудан холбооноос 53 дах жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 8 дах жилдээ  зохион байгуулж байна.

Нэг. Уралдааны зорилго:

Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээх, хүүхдүүдийн зохион бичих, уран сэтгэмжээ илэрхийлэх, , хүсэл мөрөөдлийг дэмжих, бичгийн хэлний чадварыг дээшлүүлэх.

Хоёр. Сэдэв:

“Ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хүсэж буй дэлхийнхээ талаар бичээрэй.”

Гурав. Хамрах хүрээ, хугацаа:

Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна.

Хугацаа: Захидлыг орон даяар 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбаруудад  доорх  хаягаар хүлээн авна. 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

Дөрөв. Тавигдах шаардлага:

-       Өгөгдсөн сэдвийн дагуу захидлыг гараар бичих ба захидлын үндсэн элементүүд болох захидал эхлэл мэндчилгээ, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх;

-       1000 үгнээс хэтрэхгүйгээр цэвэр, гаргацтай, гараар бичих;

-       Захидлыг зөвхөн шуудангаар илгээсэн байх;

-       Илгээгчийн овог нэр, хаяг зөв, тодорхой байх;

-       Захидалд бусад эх сурвалжийг хуулбарлаж, дурдахгүй байх; 

 

 Тав. Уралдаан дүгнэх журам :

-          Улсын хэмжээнд эхний 5 байрны нийт 15 захидлыг шалгаруулна.

-          Тэргүүн байрын захидлыг Англи, Франц хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны олон улсын захидлын уралдаанд илгээнэ.

     Зургаа. Шагнал, урамшуулал :

            Нэгдүгээр байр -     1 оролцогч: Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг

Хоёрдугаар байр -   2 оролцогч: Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг

Гуравдугаар байр - 3 оролцогч: Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг

Дөрөвдүгээр байр - 4 оролцогч: Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг

Тавдугаар байр -       5 оролцогч: Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг

Нийт шагналын сан 3,5 сая төгрөг байна.

Долоо. Үр дүн:

Монгол Улсын хэмжээний төрийн болон хувийн ерөнхий боловсролын нийт 700 орчим сургуулийн захиргаанд захидлын уралдааны удирдамж, хамтран ажиллах тухай албан бичгийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ.

Монгол Улсаа сурталчлан таниулах, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан мэдээлэх зорилгоор уралдаанаас шалгарсан үндэсний ялагчийн захидлыг олон улсын уралдаанд илгээнэ.

Найм. Хэвлэн нийтлэх:

Захидлын  уралдааны талаарх мэдээ, мэдээлэл болон шалгарсан захидлуудыг тус хорооны www.crc.gov.mn, www.ekids.mn,  www.zipcode.mn  цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан, нийтэлнэ.

 Ес. Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл:

Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.