Home / Articles / Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд семинар, хэлэлцүүлгийг...
Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2023-06-21
Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд семинар,

хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2023 оны 6-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод Арилжааны радиогийн  үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад зориулсан семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотод арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 21 радиогийн 22 төлөөлөл оролцлоо.

Энэхүү семинар, хэлэлцүүлгээр Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 4-р сарын 25-ны өдрөөс 5-р сарын 18-ны өдрийн хооронд хийсэн хяналт, шалгалтын тайлан, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, хуульд заасан нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал, анхаарах асуудлуудын талаар, тус Хорооноос боловсруулж олон нийтийн хэлэлцүүлэгт гаргасан “Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын төслийн талаар тус тус танилцууллаа.

Танилцуулга хийгдсэний дараа оролцогчдын зүгээс “Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын баримт бичигт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл мөн сонгон шалгаруулалт, сонгон шалгаруулалтад хэрхэн оролцохтой холбоотой асуулт асууж, саналаа илэрхийлсэн бөгөөд тус Хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга Э.Золбаяр, Радио давтамж, хяналт, зохицуулалтын газрын дарга З.Амгалан, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн нар холбогдох тайлбар, тодруулгыг өгч ажиллалаа.

Сургалтын үеэр тавигдсан илтгэл болон хөтөлбөртэй дараах холбоосоор хандаж танилцах боломжтой.