Home / Articles / УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2023.02.01-2023.02.28 ХҮРТЭЛ...
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2023.02.01-2023.02.28 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН ТАЙЛАН
2023-03-09

 

 

Тайлангийн дугаар: Хяналт/2023/04

Хэвлэсэн огноо: 2023.03.01

1.    Хэмжилтийн зорилго, хамрах хүрээ:

Тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио давтамжийн суурин хэмжилтийг стандартын шаардлагыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

2.    Хэмжилт хийсэн огноо, байршил, зураг:

Огноо

Хэмжилт хийсэн хаяг

Байршлын өргөрөг, уртраг

1

2023 оны 02 дугаар сарын 01ий өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд

Харилцаа холбооны зохицуулах хорооны төв оффис, Метро бизнес төв А-блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатар дүүрэг,

/106°54'53.8"E  47°55'38.2"N/


Зураг 1. Хэмжилт хийсэн цэг

3.    Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS-2014 суурин хяналтын станц. /CN01162391/

4.    Норматив бичиг баримт:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага”

5.    Хэмжилтэд оролцсон бүрэлдэхүүн:

Хэмжилт хийж гүйцэтгэсэн

Овог нэр

Байгууллага

Албан тушаал

1

М.Болдбат

ХХЗХ, РДӨНХТ

Суурин хяналтын инженер

 

Хэмжилтэд байлцсан

Овог нэр

Байгууллага

Албан тушаал

1

М.Чагнаадорж

ХХЗХ, РДӨНХТ

Суурин хяналтын инженер


 6.    Хэмжилт хийх үеийн зураг:

Тайлант хугацаанд төвийн давтамжийн хазайлт, төвийн давтамжийн шилжилт, эзэлсэн зурвасын өргөн гэсэн үндсэн үзүүлэлтээр хэмжигдсэн 23292 удаагийн хэмжилтийг нэгтгэн боловсруулж дундаж утгыг график хэлбэрээр Зураг 2, Зураг-3, Зураг-4-т үзүүлэв. Үүнд:

 


Зураг 2. Давтамжийн хазайлт


Зураг 3. Давтамжийн шилжилт

 


Зураг 4. Эзэлсэн зурвасын өргөн

7.    Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгжид 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28ы өдрийн хооронд суурин хяналт хийснээс 8 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 3 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөний дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 3 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон, 24 радиогийн үйлчилгээ эрхлэгч хэвийн ажиллаж байна.

7.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үүнд:

ЭЗЭМШИГЧ

ЗӨВШӨӨРӨЛ

ФМ-ИЙН НЭР

ДАВТАМЖ /МГц/

1

Эм Жи Эл Радио ньюс ХХК

22800192

Эм Жи Эл Радио Ньюс

88.3

2

СКОД ХХК

22800167

Medeemn FM-88.8

88.8

3

Сета тех ХХК

22800193

Аялгуу

89.3

4

*Жавзандамба хутагт төв ТББ

22800186

Зохист аялгуу ФМ

89.7

5

Улаанбаатар телевиз ХХК

22800178

VIP радио

90.5

6

Монгол комикс ХХК

22800159

Цаг үе залуус

91.1

7

Скаймедиа групп ХХК

22800146

Стар ФМ 92.5

92.5

8

*Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ

22800206

ШУТИС-ын радио

94.1

9

*Монкаст радио ХХК

22800194

Ухаалаг ФМ94.5

94.5

10

Шүхэр ТББ

22800117

Хамаг Монгол FM-95.1

95.1

11

Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан ТББ

22800097

Арга билиг FM

95.7

12

Эх элгэн нутаг ХХК

22800114

Элгэн нутаг FM

96.9

13

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд

22800071

Лавайн эгшиг FM

97.5

14

Радиоком Монгол ХХК

22800025

Формула FM

98.1

15

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ

22800029

Best FM

98.5

16

Монголиан Мюзик Медиа ХХК

22800024

 Бизнес радио

98.9

17

Билэгт дөлгөөн ХХК

22800060

Их Монгол FM

99.7

18

РФ ХХК

22800005

Kiss radio 100.1

100.1

19

НС Холбоо ХХК

22800040

Гийнгоо FM 100.5

100.5

20

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар

22800044

Радиогийн 3-р програм

100.9

21

Эм Эс Жи Эм Эл ХХК

22800175

Монголчуудын радио 102.1

102.1

22

Бадруун ХХК

22800006

Радио УБ FM-102.5

102.5

23

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар

22800044

BBC

103.1

24

Салхи Энтертейнмент ХХК

22800057

Гэр бүлийн радио

104.5

25

Чугу ХХК

22800037

Vibe FM 105.5

105.5

26

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар

22800044

Радиогийн 1-р програм

106.0

27

И Зэт Эф Эм ХХК

22800038

Эх дэлхий ФМ

107.0

* Жавзандамба хутагт төв ТББ-ын 89.7 МГц, Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ-ын 94.1 МГц радио, Монкаст радио ХХК-ийн 94.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч техникийн засвар үйлчилгээ хийж байгаа тул үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

7.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

ЭЗЭМШИГЧ

ЗӨВШӨӨРӨЛ

ФМ-ИЙН НЭР

ДАВТАМЖ /МГц/

1

Хэмнэлт долгион медиа групп ХХК

22800147

Метро лоунж

91.7

2

Смарт коммуникэйшн ХХК

22800158

Тойм FM-92.1

92.1

3

Нью медиа ХХК

22800026

Инээмсэглэл FM-99.3

99.3

4

Аггрегатор ХХК

22800022

Тэргүүлэгч FM-101.7

101.7

5

Медиа холдинг ХХК

22800009

Тэнгэрлэг радио FM-103.6

103.6

6

Ви Өү Эм ХХК

22800052

Эрүүл амьдралын радио FM 104

104.0

7

Стандарт Ви Оү Эй ХХК

22800001

Америкийн дуу хоолой

106.6

8

Билэг санаа ХХК

22800018

Шинэ долгион FM-107.5

107.5

Нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт /Offset/ 2 кГц-ээс хэтэрсэн  “Авторадио эфэм ерэн зургаа аравны гурав” ХМХ-ийн 96.3 МГц, Ви Өү Эм ХХК-ийн 104.0 МГц радиогийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.

Мөн эзэлсэн зурвасын өргөн /Occupied BW xdB/ 300 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

ЭЗЭМШИГЧ

ЗӨВШӨӨРӨЛ

ФМ-ИЙН НЭР

ДАВТАМЖ /МГц/

1

Смарт коммуникэйшн ХХК

22800158

Тойм FM-92.1

92.1

2

Ви Өү Эм ХХК

22800052

Эрүүл амьдралын радио FM 104

104.0

3

Билэг санаа ХХК

22800018

Шинэ долгион FM-107.5

107.5

 

8.    Дүгнэлт:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн нэвтрүүлэх хэсэгт ашиглаж буй дууны холигч пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх, зориулалтын дуу бичлэгийн студид контентоо бэлтгэх шаардлагатай байна.