Огноо: |
2024.01.17 |
Тендер шалгаруулалтын төрөл: |
Үйлчилгээ |
Тендер шалгаруулалтын нэр: |
“Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” |
Тендер шалгаруулалтын дугаар: |
ХХЗХ/20250103001 |
Нийт төсөвт өртөг: |
385,273,000₮- (Гурван зуун наян таван мянга хоёр зуун далан гурван мянган төгрөг) |
Тендер шалгаруулалтын арга: |
Нээлттэй |
1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц № 1: Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт байнгын хяналт, мониторинг хийх;
Багц № 2: Орон нутагт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт түүврээр хяналт, мониторинг хийх;
Багц №3: Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт түүврээр хяналт, мониторинг хийх;
3. Тендерийг 2025 оны 02 -р сарын 17 -ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 02 -р сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минут-д нээнэ.
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: Зөвшөөрөхгүй
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: тийм
Багц №1: [1,211,805] нэг сая хоёр зуун арван нэгэн мянга найман зуун таван төгрөг;
Тендерийн баталгааг холбогдох журмын дагуу цахим системээр ирүүлснээр тендер нээх болохыг анхаарна уу.
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: Үгүй
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: Үгүй
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Хаяг: Метро бизнес төв А-блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Утасны дугаар: +976-11-304258, 1800-1858
Факс: +976-11-327720
Цахим хуудас: www.crc.gov.mn
Цахим хаяг: info@crc.gov.mn