Home / Articles / Телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах...
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрлөөс үүсэхээс сэргийлэх журам”-ын танилцуулах сургалт зохион байгууллаа
2022-06-02
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрлөөс үүсэхээс сэргийлэх журам”-ын танилцуулах сургалт зохион байгууллаа Телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрлөөс үүсэхээс сэргийлэх журам”-ын танилцуулах сургалт зохион байгууллаа

Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам”-ын талаар танилцуулах сургалтыг зохион байгууллаа.  

Сургалтанд Улаанбаатар хотод телевизийн үйл ажиллагаа эрхэлдэг  59  гаруй байгууллагын төлөөлөл биечлэн оролцож, орон нутагт телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн 30 гаруй төлөөлөл цахимаар оролцлоо.

Сургалтаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам” болон Статистик тайлан мэдээ, судалгаа, ач холбогдлыг танилцуулсан ба урилгаар Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуулийн багш Г.Давааням “Компанийн тухай хуулийн зохицуулалт, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн онцлог ойлголт”, Хуульч Ч.Баяртуул “Компанийн засаглалын ерөнхий ойлголт, суурь зарчмууд, ач холбогдол” сэдвээр илтгэл танилцууллаа.

Компанийн тухай хуулийн зохицуулалт, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн онцлог, ойлголт
Компанийн засаглалын ерөнхий ойлголт, суурь зарчмууд, ач холбогдол
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журмын танилцуулга