Home / Articles / "Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам"-д оруулах...
"Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам"-д оруулах өөрчлөлтийн төсөлд санал авсан, саналыг тусгасан байдал
2023-01-09

Журмын одоогийн заалт

Өөрчлөлт оруулах санал

Үндэслэл, тайлбар

Санал

Саналын агуулга

Саналыг авсан, аваагүй талаарх тайлбар

1

3.18 Телевиз нь бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр сурталчлан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.

3.18 Телевиз нь бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах, бараа бүтээгдэхүүн, эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.

Засгийн газрын 11-11 төв болон тус хороонд үзэгчдээс “...телевизүүдээр гарч байгаа эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан, борлуулах төрлийн нэвтрүүлэг ихээр гарч байгаа нь телевиз нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үндсэн үүргээ биелүүлэхгүй, үзэгчдийн мэдэх эрхэд халдаж телевизийн эфирийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах байна гэж үзэж телевизээр сугалааны нэвтрүүлэг нэвтрүүлэхийг хориглож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол байнга ирж байна.

Дэмжсэн болон саналгүй:

Цахим хөгжил, харилцаа холбооны яам,
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Медиа боловсрол суваг ХХК,
Мөрөөдлийн суваг ТББ,
Эн ти ви бродкастинг ХХК,
Монзах ХХК,

 

 

Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрлийг олгодог эрх бүхий байгууллага болох Сангийн яамнаас сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэгчдэд радио, телевизийн нэвтрүүлгийн үеэр сугалаа, сугалааны тасалбар борлуулахгүй байх талаар мэдэгдсэн талаар тус хороонд албан бичгээр ирүүлээд байна.

Дэмжээгүй:

Монгол телевиз ХХК,
Волюм плас ХХК,   
Талын монгол ХХК,
Реал мастер линкс ХХК,
Монголиан ньюс чаннел ХХК

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тусгай зөвшөөрөл олгохоор заасан байдаг ба телевиз гагцхүү дамжуулах, тохирол тодруулах, сурталчлах ажиллагааг эрхлэн явуулдаг ..... Иргэдийн мэдээлэл чөлөөтэй олж авах эрхэд халдаж буй үйлдэл болж болзошгүй тул хуучин хэвээр үлдээх

Саналыг хүлээн авч дараах байдлаар өөрчлөн найруулав:
"3.18. Телевиз нь эд мөнгөний хонжворт сугалаа болон бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.

3.18-1.  Эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт эд мөнгөний хонжворт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй."
гэж эцэслэн найруулж өөрчилсөн.

Тус хороо нь үзэгчдийн гомдол, эрх бүхий байгууллагын шийдвэрийг судалж үзсний үндсэн дээр телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлж байгаа нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “... олон нийтийн нийтлэг эрх ашигт нийцсэн, тэнцвэртэй, бодитой мэдээ, мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх; нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнд харшлахгүй байх ...” гэсэн хуулийн үзэл баримтлалд харшилж байна гэж үзсний үндсэн дээр “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.18 дахь заалтад энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон.

Хамааралгүй санал:

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

3.18-д санал ирүүлээгүй, нэмэлт санал ирүүлсэн:
1. Сурталчилж буй бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ болон холбогдох хаяг, утасны дугаарыг бүрэн гүйцэд хэлж өгдөг байх;
2. Зар сурталчилгааны чиглэлээр дагнасан тв-үүд дохионы хэлээр мэргэшсэн сонсголын бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах замаар сонсголын бүрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах;
3. Нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг нийт эфирийн цагийн 10% багагүй үнэ төлбөргүй сурталчлах

Журмаар зохицуулах бололцоогүй тул хүлээн аваагүй