Харилцаа холбооны зохицуулах хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах, өргөн нэвтрүүлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2023 онд авч хэрэгжүүлсэн ажлын ээлжит тайланг гаргаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх хэсэгт “.... телевизийн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.
Тус Хорооноос Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.4-т заасан хадмал тайлбар, дохионы хэл бүхий нэвтрүүлгийн хувь хэмжээг тодорхойлох чиг үүргийн дагуу Монгол Улсад хамрах хүрээтэй телевизүүдэд мэдээ, мэдээллийн хөтөлбөр, хүүхдийн болон танин мэдэхүйн нэвтрүүлгийг дохионы хэлмэрчтэй эсхүл хадмал тайлбартай гаргах үе шаттай төлөвлөгөөг өөрийн боломжид тулгуурлан гаргах үүргийг хүлээлгэсэн болно. Энэ нь дохионы хэлний хэлмэрчийн олдоц хязгаарлагдмал байдлыг харгалзан шат дараатай авч буй арга хэмжээний нэг юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хамрах хүрээтэй Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн 18, орон нутгийн 3 телевиз болон цаг үеийн мэдээ, мэдээлэл, хүүхдийн болон танин мэдэхүйн нэвтрүүлэгтэй арилжааны 26 нийт 47 телевизэд дохионы хэлтэй, эсхүл хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлэх үүрэг хүлээлгэж байна.
Энэхүү тайлангаар телевизүүдийн хөтөлбөрийн 2023 оны жилийн хяналт, мониторингийн дүнгээс телевизүүд мэдээ мэдээлэл, танин мэдэхүй, хүүхдийн нэвтрүүлгийг дохионы хэл, хадмал тайлбартай хэрхэн нэвтрүүлсэн талаарх дүн мэдээг нэгтгэн гаргасан болно.
2023 оны жилийн байдлаар нийт 53 телевизээр (MNB, MNB-спорт, MNB-Word, MNB-Гэр бүл, MNB-монголын мэдээ, арилжааны киноны чиглэлээр төрөлжсөн 1 телевиз орсон дүн) нийт 9445 цагийн дохионы хэлтэй нэвтрүүлэг нэвтрүүлсэн бол нийт цагийн 67,82%-д 27 телевизээр мэдээ, мэдээлэл, 7%-д 18 телевизээр танин мэдэхүйн нэвтрүүлэг, харин 1%-д нь 7 телевизээр хүүхдийн нэвтрүүлгийг тус тус дохионы хэлтэй нэтрүүлсэн байна. Энэ нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 7508 цагийн дохионы хэлтэй нэвтрүүлэг нэвтрүүлсэнтэй харьцуулахад 1937 цагаар өссөн байна.
2023 оны жилийн байдлаар нийт 46 телевиз 1655 цаг 13 минутын хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлсэн байна.
2023 онд нийт 53 телевизээр нэвтрүүлсэн
дохионы хэл бичгэн тайлбартай нэвтрүүлгийн төрөл жанр, цаг
Дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлгийн төрөл жанр /хувь, цаг.мин) |
Мэдээ |
Нийгэм, улс төр |
Соёл урлаг |
Спорт |
Сурталчилгаа |
Танин мэдэхүй |
Хүүхэд |
Цэнгээнт |
Кино /Шашин |
|
Нийт дохионы хэлтэй нэвтрүүлэгт эзлэх /цаг.мин, хувь/ |
67.82% |
22.14% |
0.26% |
0.07% |
0.17% |
7.07% |
0.81% |
1.09% |
0.57% |
|
6406:13:59 |
2091:19:49 |
24:20:24 |
6:28:08 |
16:28:34 |
667:32:14 |
76:15:44 |
103:23:03 |
53:29:33 |
||
Нийт бичгэн тайлбартай нэвтрүүлэгт эзлэх /цаг.мин, хувь/ |
2.34% |
43.86% |
0.05% |
0.09% |
0.04% |
42.36% |
6.80% |
1.15% |
3.31% |
|
38:46:29 |
726:00:00 |
0:46:47 |
1:28:02 |
0:40:34 |
701:08:47 |
112:32:16 |
19:01:37 |
54:48:25 |
||
нийт цаг |
5770:17:12 |
2380:36:35 |
25:07:11 |
7:43:34 |
17:04:17 |
1244:58:34 |
170:32:18 |
85:53:59 |
44:02:29 |
2023 он
Монгол Улсад хамрах хүрээтэй телевизийн тоо |
|
Өргөн нэвтрүүлгийн телевиз -УБ хотын -Орон нутгийн |
18 |
3 |
|
Арилжааны телевиз (Арилжааны нийт 54 телевизээс) |
39 |
Монгол улсад хамрах хүрээтэй арилжааны 39 телевизээс Дохионы хэлмэрчтэй, хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлэх шаардлагатай телевиз: - мэдээ мэдээлэл, танин мэдэхүй, хүүхдийн нэвтрүүлэгтэй телевизүүд |
26 |
Хадмал тайлбар, дохионы хэлтэй нэвтрүүлэг нэвтрүүлэх үүрэгтэй нийт телевизийн тоо |
47 |
Тайлбар: Монгол Улсад хамрах хүрээтэй арилжааны нийт 39 телевизээс 13 телевиз нь төрөлжсөн хөтөлбөртэй(спорт, кино, теле-худалдаа гм), хөтөлбөрт нь мэдээ, мэдээлэл, танин мэдэхүй, хүүхдийн нэвтрүүлэг байхгүй тул дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлээгүй болно.
Монгол Улсад хамрах хүрээтэй арилжааны телевизүүдийн дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлсэн байдал.
Арилжааны телевизүүдийн дохионы хэл, бичгэн тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлсэн тоон үзүүлэлт /2023 он/ |
|
Дохионы хэл, бичгэн тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлэх Монгол Улсад хамрах хүрээтэй арилжааны телевиз: |
26 |
Үүнээс дохионы хэлмэрчтэй, хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлж байгаа телевиз |
23 |
Дохионы хэлмэрчтэй нэвтрүүлэг нэвтрүүлсэн телевиз |
23 |
Хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлсэн телевиз |
18 |
Дохионы хэл, бичгэн тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлээгүй телевиз |
3 |
Арилжааны телевизүүдээс ДХХТН-ийн төлөвлөлт ирүүлэх ёстой 26 телевизээс төлөвлөлтөө ирүүлсэн 13 телевиз байгаагаас, ирүүлсэн төлөвлөлтийн биелэлтээ хангасан 3 телевиз байна.
Тайлбар: Улаанбаатар хотод хамрах хүрээтэй, дохионы хэл, бичгэн тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлэх үүрэг хүлээгээгүй арилжааны телевизүүдээс News channel, ТВ6, Цахим Монгол, Глобал, Авто, Нэгдэл, Дрийм телевиз нь дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлсэн байна.
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ДОХИОНЫ ХЭЛ, ХАДМАЛ ТАЙЛБАРТАЙ НЭВТРҮҮЛЭГ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад хамрах хүрээтэй өргөн нэвтрүүлгийн 18 телевиз бүгд тодорхой хэмжээнд дохионы хэлтэй, эсхүл хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлсэн байна. Харин орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад хамрах хүрээтэй 3 телевизийн хувьд энэ үүрэг хангалтгүй байна.
Өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн нэвтрүүлсэн дохионы хэлтэй болон хадмал тайлбартай нэвтрүүлгийг төрөл жанраар, телевизийн тоогоор авч үзэхэд:
Өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн хувьд:
ӨНТВ |
Дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлгийн төрөл жанр |
||||
Үзүүлэлт |
Мэдээ |
Нийгэм, улс төр |
Танин мэдэхүй |
Хүүхэд |
Бусад |
Дохионы хэлтэй нэвтрүүлэг гаргасан телевизийн тоо |
10 |
17 |
3 |
3 |
5 |
Бичгэн тайлбартай нэвтрүүлэг гаргасан телевизийн тоо |
3 |
16 |
8 |
2 |
1 |
Өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн дохионы хэлтэй нэвтрүүлсэн нэвтрүүлгийн төрөл жанр, нийт цагаар гаргавал:
(2023 оны байдлаар)
Дохионы хэлтэй нэвтрүүлсэн нэвтрүүлгийн цаг |
|||||||
№ |
ӨНТВ |
Мэдээ |
Нийгэм, улс төр |
Танин мэдэхүй |
Хүүхэд |
Цэнгээнт, Кино |
|
1 |
25-р суваг |
- |
27:49:31 |
- |
- |
3:05:09 |
|
2 |
C1 |
281:36:07 |
35:46:36 |
- |
- |
4:05:22 |
|
3 |
Central |
- |
2:24:57 |
- |
- |
- |
|
4 |
NTV |
446:10:32 |
18:33:30 |
- |
- |
2:01:56 |
|
5 |
SBN |
100:32:31 |
28:36:59 |
- |
- |
2:45:51 |
|
6 |
TM |
- |
18:23:19 |
17:54:12 |
- |
1:57:35 |
|
7 |
UBS |
547:10:12 |
8:28:08 |
- |
- |
3:17:32 |
|
8 |
Боловсрол суваг |
- |
5:40:37 |
- |
13:52:07 |
13:37:21 |
|
9 |
ЕТВ |
- |
57:06:00 |
- |
18:40:52 |
2:55:41 |
|
10 |
Ийгл ньюс |
- |
34:59:59 |
- |
- |
2:54:02 |
|
11 |
Малчин ТВ |
- |
7:36:18 |
- |
- |
9:48:23 |
|
12 |
Монгол HD |
186:02:58 |
41:47:06 |
- |
- |
8:08:13 |
|
13 |
Стар ТВ |
- |
26:26:35 |
- |
00:57:09 |
3:56:47 |
|
14 |
Сүлд |
248:12:49 |
17:12:56 |
2:59:33 |
- |
2:37:53 |
|
15 |
ТВ5 |
14:36:29 |
27:20:06 |
64:19:57 |
- |
3:25:02 |
|
16 |
ТВ8 |
249:24:33 |
118:33:59 |
- |
- |
0:10:52 |
|
17 |
ТВ9 |
181:30:49 |
17:48:57 |
- |
- |
1:55:11 |
|
18 |
Тэнгэр ТВ |
377:37:30 |
93:06:21 |
- |
- |
5:25:30 |
Бичгэн тайлбартай нэвтрүүлсэн нэвтрүүлгийн цаг |
||||||
№ |
ӨНТВ |
Мэдээ |
Нийгэм, улс төр |
Танин мэдэхүй |
Хүүхэд |
|
1 |
25-р суваг |
1:00:17 |
7:48:59 |
- |
- |
|
2 |
C1 |
- |
2:26:54 |
- |
- |
|
3 |
Central ТВ |
- |
245:46:46 |
142:09:41 |
- |
|
4 |
NTV |
- |
10:07:29 |
5:22:03 |
- |
|
5 |
SBN |
|
8:21:32 |
- |
- |
|
6 |
TM |
0:38:14 |
- |
- |
0:19:34 |
|
7 |
UBS |
|
2:14:15 |
- |
- |
|
8 |
Боловсрол суваг |
- |
6:36:03 |
122:03:13 |
08:42:38 |
|
9 |
ЕТВ |
- |
21:08:51 |
- |
- |
|
10 |
Ийгл ньюс |
- |
48:53:42 |
103:50:03 |
- |
|
11 |
Малчин ТВ |
14:49:20 |
- |
17:14:51 |
- |
|
12 |
Монгол HD |
- |
0:34:36 |
- |
- |
|
13 |
Стар ТВ |
- |
29:02:40 |
164:18:05 |
- |
|
14 |
Сүлд |
- |
10:39:39 |
- |
- |
|
15 |
ТВ5 |
- |
5:25:04 |
68:37:30 |
- |
|
16 |
ТВ8 |
- |
92:31:36 |
- |
- |
|
17 |
ТВ9 |
- |
4:06:21 |
- |
- |
|
18 |
Тэнгэр ТВ |
- |
32:22:04 |
66:12:03 |
- |
Нийт телевизүүдээр мэдээ, мэдээлэл, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийг дохионы хэлтэй нэвтрүүлсэн байдал
Нэвтрүүлгийн төрөл |
Телевизийн тоо |
Нийт (цаг:мин:сек) |
Нийт дохионы хэлтэй гаргасан нэвтрүүлэгт эзлэх хувь |
Мэдээ мэдээллийн нэвтрүүлэг |
27 |
6406:13:59 |
67,82% |
Хүүхдийн нэвтрүүлэг |
7 |
76:15:44
|
1% |
Танин мэдэхүйн нэвтрүүлэг |
18 |
667:32:14 |
7% |
Бусад нэвтрүүлэг (кино, нийгэм, улс төр, соёл урлаг, спорт, зар сурталчилгаа, цэнгээнт,шашин) |
Кино-4 Нийгэм ул төр-48 Соёл урлаг-1 Зар сурталчилгаа-7 Цэнгээнт-29 Шашин-1 |
2289:01:23 |
24.23% |
Мэдээ, мэдээллийн нэвтрүүлгийг дохионы хэлтэй нэвтрүүлсэн телевизүүд
№ |
Телевизийн нэр |
Дохионы хэлтэй нэвтрүүлсэн мэдээ, мэдээллийн хөтөлбөрийн цаг |
|
Үндэсний олон нийтийн телевиз |
|||
1 |
MNB |
338:39:36 |
|
2 |
MNB Монголын мэдээ |
642:11:29 |
|
Өргөн нэвтрүүлгийн телевиз |
|||
3 |
C1 |
281:36:07 |
|
4 |
NTV |
446:10:32 |
|
5 |
SBN |
100:32:31 |
|
6 |
UBS |
547:10:12 |
|
7 |
Монгол HD |
186:02:58 |
|
8 |
Сүлд |
248:12:49 |
|
9 |
ТВ5 |
14:36:29 |
|
10 |
ТВ8 |
249:24:33 |
|
11 |
ТВ9 |
181:30:49 |
|
12 |
Тэнгэр ТВ |
377:37:30 |
|
Арилжааны телевиз |
|||
13 |
Channel 11 |
139:47:05 |
|
14 |
MNC |
36:26:14 |
|
15 |
National times news |
331:45:14 |
|
16 |
Volume Plus |
186:02:59 |
|
17 |
Авто ТВ |
270:38:50 |
|
18 |
Лайв ТВ |
420:55:46 |
|
19 |
Лайк ТВ |
87:22:13 |
|
20 |
Парламент |
208:41:16 |
|
21 |
Суваг 1 |
217:19:07 |
|
22 |
Суваг 7 |
21:10:21 |
|
23 |
Талын Монгол |
186:26:22 |
|
24 |
ТВ2 |
380:29:14 |
|
25 |
ТВ6 |
252:06:41 |
|
26 |
Хөгжил ТВ |
52:51:56 |
|
|
Нийт цаг |
6406:13:59 |
|
Нийт дохионы хэлд харьцуулсан |
67.82% |
Дээрх нэр бүхий 26 телевиз өдөр тутмын мэдээллийн хөтөлбөрөө тодорхой хэмжээнд дохионы хэлтэй нэвтрүүлсэн байна. Харин өргөн нэвтрүүлгийн 18 телевизээс 12 телевиз мэдээ, мэдээллийн хөтөлбөрөө дохионы хэлтэй бэлтгэн нэвтрүүлжээ.
МҮОНРТ-ийн MNB, MNB Монголын мэдээ, NTV, Сүлд, ТВ8, С1, Парламент, ТВ9, Сүлд, Монгол, MNC, SBN, TV5 телевизүүд 2022 онд мөн мэдээллийн хөтөлбөрөө дохионы хэлтэй нэвтрүүлж байсан телевизүүд юм. 2023 онд шинээр TenGer, UBS телевизүүд мэдээ, мэдээллийн хөтөлбөрөө дохионы хэлтэй нэвтрүүлж эхэлсэн бол Авто, National Times News, Like, Суваг 1, Талын Монгол, ТВ2, Channel 11, Хөгжил ТВ зэрэг телевизүүд Монголын арилжааны телевизүүдийн Дуун холбоогоор нэгдэн мэдээллийн хөтөлбөрөө тодорхой хэмжээнд дохионы хэлтэй бэлтгэн нэвтрүүлэх болсон байна.
Харин 25-р суваг, ETV, Малчин телевизүүд 2022 онд мэдээллийн хөтөлбөрөө дохионы хэлтэй нэвтрүүлж байсан бол 2023 оны жилийн байдлаар нэвтрүүлээгүй бичгэн тайлбартайгаар бусад төрөл жанрт нэвтрүүлсэн байна.
Танин мэдэхүйн нэвтрүүлгийг дохионы хэлтэй нэвтрүүлсэн телевизүүд
№ |
Телевизийн нэр |
Дохионы хэлтэй нэвтрүүлсэн танин мэдэхүйн нэвтрүүлгийн цаг |
1 |
MNB Гэр бүл |
0:40:26 |
2 |
MNB Монголын мэдээ |
2:01:05 |
Өргөн нэвтрүүлгийн телевиз |
||
2 |
TM |
17:54:12 |
3 |
Сүлд |
2:59:33 |
4 |
ТВ5 |
64:19:57 |
Арилжааны телевиз |
||
5 |
National times news |
69:11:00 |
6 |
News Channel |
8:50:08 |
7 |
Гандан ТВ |
20:11:59 |
8 |
Лайк ТВ |
272:34:03 |
9 |
Мянгат Малчин ТВ |
10:37:06 |
10 |
Соён гэгээрүүлэгч |
11:09:59 |
11 |
Суваг 7 |
21:24:03 |
12 |
Талын Монгол |
7:15:02 |
13 |
ТВ6 |
63:32:09 |
14 |
Хөгжил ТВ |
54:51:55 |
15 |
Цахим Монгол |
28:26:57 |
|
Нийт цаг |
667:32:14 |
Нийт дохионы хэлд харьцуулсан |
7.07% |
Дээрх телевизүүдээс Лайк телевиз эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмжийн нэвтрүүлгээ тогтмол дохионы хэлтэй нэвтрүүлж байгааг онцолж байна. Түүх, соёл, зан заншлын нэвтрүүлгийг Талын монгол, TV5 телевизүүд дохионы хэлтэй нэвтрүүлж байна.
Хүүхдийн нэвтрүүлгийг дохионы хэлтэй нэвтрүүлсэн телевизүүд
№ |
Телевизийн нэр |
Дохионы хэлтэй нэвтрүүлсэн хүүхдийн нэвтрүүлгийн цаг |
1 |
MNB Гэр бүл |
0:16:32 |
2 |
Боловсрол |
13:52:07 |
3 |
ETV |
18:40:52 |
4 |
Стар ТВ |
00:57:09 |
5 |
Dream |
38:38:28 |
6 |
Масс |
3:22:14 |
Нийт цаг |
76:15:44 |
|
Нийт дохионы хэлд харьцуулсан |
0.81% |
2023 оны жилийн дүнгээр нийт 76 цаг ба 2022 онд 96 цаг хүүхдийн нэвтрүүлэгт дохионы хэл гаргасан байна. Dream TV телевиз нь хүүхдэд зориулсан төрөлжсөн хөтөлбөртэй цорын ганц телевиз болохын хувьд тодорхой хэмжээнд дохионы хэлтэй нэвтрүүлж байгаа нь сайн үзүүлэлт юм.
Телевизүүдээр нэвтрүүлсэн хадмал тайлбартай нэвтрүүлгийн тайлан
Нэвтрүүлгийн төрөл |
Мэдээ |
Нийгэм улс төр |
Танин мэдэхүй |
Хүүхэд |
Бусад |
Нийт цаг |
Нийт цаг |
38:46:29 |
726:00:00 |
701:08:47 |
112:32:16 |
76:45:25 |
1655:13:10 |
Нийт 35 телевизээр нэвтрүүлсэн хадмал тайлбартай нэвтрүүлэгт эзлэх хувь |
2.34%
|
43.86% |
42.36%
|
6.80%
|
4.64%
|
100% |
Доорх хүснэгтэд нэвтрүүлгээ хадмал тайлбартай нэвтрүүлсэн телевизүүдийн нийт цагийг нэвтрүүлгийн төрлөөр нь ангилан үзүүлж байна.
Телевизийн нэр |
Хадмал тайлбартай нэвтрүүлгийн цаг |
Нийт цаг |
Нийт хадмал тайлбарт харьцуулсан хувь |
Мэдээ мэдээлэл |
|||
25-р суваг |
1:00:17 |
28:24:43 |
2.34% |
ТМ |
00:38:14 |
||
Малчин ТВ |
14:49:20 |
||
C Channel |
22:18:38 |
|
|
Хүүхдийн нэвтрүүлэг |
|||
MNB Гэр бүл |
0:16:32 |
112:32:16
|
6.80%
|
TM |
0:19:34 |
||
Боловсрол суваг |
8:42:38 |
||
National times news |
18:58:29 |
||
Dream TV |
38:54:53 |
||
Мянгат Малчин ТВ |
45:20:10 |
||
Танин мэдэхүй |
|||
Стар ТВ |
164:18:05 |
701:08:47
|
42.36%
|
Central ТВ |
142:09:41 |
||
Боловсрол суваг |
122:03:13 |
||
Ийгл ньюс |
103:50:03 |
||
ТВ5 |
68:37:30 |
||
Тэнгэр ТВ |
66:12:03 |
||
Малчин ТВ |
17:14:51 |
||
NTV |
5:22:03 |
||
Movie Max |
8:18:29 |
||
Авто ТВ |
2:25:17 |
||
National times news |
0:30:18 |
|
|
Нийгэм, улс төр |
|||
MNB |
0:44:51 |
726:00:00
|
43.86%
|
MNB Гэр бүл |
0:59:11 |
||
Central ТВ |
245:46:46 |
||
ТВ8 |
92:31:36 |
||
Ийгл ньюс |
48:53:42 |
||
Тэнгэр |
32:22:04 |
||
Стар ТВ |
29:02:40 |
||
ЕТВ |
21:08:51 |
||
NTV |
10:07:29 |
||
Сүлд |
10:39:39 |
||
SBN |
8:21:32 |
||
25-р суваг |
7:48:59 |
||
Боловсрол |
6:36:03 |
||
ТВ5 |
5:25:04 |
||
ТВ9 |
4:06:21 |
||
C1 |
2:26:54 |
||
UBS |
2:14:15 |
||
Монгол HD |
0:34:36 |
||
Channel 11 |
2:05:50 |
||
C Channel |
8:47:48 |
||
Dream TV |
6:34:13 |
||
National times news |
21:15:21 |
||
Volume Plus |
0:34:37 |
||
Авто ТВ |
20:22:22 |
||
Гандан ТВ |
6:03:12 |
||
Лайв ТВ |
18:08:15 |
||
Лайк ТВ |
0:13:29 |
||
М кино (Хуучин) |
2:00:47 |
||
Масс ТВ |
12:17:34 |
||
Мянгат Малчин ТВ |
17:36:31 |
||
Парламент |
18:41:46 |
||
Суваг 1 |
7:03:25 |
||
ТВ2 |
14:55:19 |
||
ТВ6 |
12:59:52 |
||
Хөгжил ТВ |
6:22:00 |
||
Цахим Монгол |
12:42:39 |
||
Бусад |
|||
Гандан ТВ |
2:05:38 |
|
|
Өлзий ТВ |
1:55:07 |
|
|
2023 оны жилийн байдлаар нийт 47 телевиз 1655 цаг 13 минутын хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлсэн байна. Үүнээс Малчин, ТМ, 25-р суваг, C Channel телевиз нийт 16 цагийн өдөр тутмын мэдээллийн хөтөлбөрөө, Стар телевиз 164 цаг, Боловсрол 122 цаг, Тэнгэр телевиз 66 цагийн танин мэдэхүй нэвтрүүлэг, Centralтелевиз 245 цагийн нийгэм, улс төрийн нэвтрүүлгийг тус тус хадмал тайлбартай нэвтрүүлсэн үзүүлэлттэй байна.
2022 онд нийт 41 телевиз 1495 цагийн хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлсэн ба 2023 оны жилийн байдалтай харьцуулахад 5 телевизээр нэмэгдэж 160 цагаар өссөн байгаа нь харагдаж байна.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
--оОо--