Home / Articles / Мэдээлэл, харилцаа холбооны салбарын стандартчилал
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын стандартчилал
2013-03-15
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын стандартчилал Мэдээлэл, харилцаа холбооны салбарын стандартчилал

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Өнөөдрийн байдлаар Мэдээлэл, харилцаа холбооны технологи, шуудангийн чиглэлээр 200 гаруй стандарт мөрдөгдөж байна. Үүнээс зарим стандартууд нь 1973-1989 оны хооронд хуучин нэрээр Холбооны үйлдвэрлэл, шинжилгээний институтэд боловсруулагдсан юм. Гэвч эдгээр стандартуудын ихэнх нь хуучирсан бөгөөд шинэчлэх болон хугацааг нь сунгах шаардлагатай байгаа юм. 1992 оноос хойш 1999 он хүртэл харилцаа холбооны салбарт шинээр нэг ч стандарт боловсруулж батлуулаагүй байсан байна.

Монгол улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт сүүлийн жилүүдэд шинээр стандартыг боловсруулахаас гадна олон улсын стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан үндэсний стандарт болгон нутагшуулах асуудал сүүлийн жилүүдэд нэлээд эрчимжиж байна.

Шинэчлэгдсэн Харилцаа холбооны тухай хуулиар салбарын стандартыг боловсруулах, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ХХЗХ-нд үүрэг болгосон билээ. Тус хороо нь энэхүү стандарт боловсруулах ажлыг харилцаа холбооны байгууллагууд, эрдэмтэд, ИТА-уудын хүрээнд зохион байгуулж, хамтран ажиллаж байгаа бөгөөд 2003 оноос эхлэн ХХЗХ-ны төсвөөр 100 гаруй стандартыг шинээр боловсруулан батлуулаад байна.

Стандарт боловсруулах ажлыг дараахи үе шаттайгаар зохион байгуулж байна.Үүнд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын байгууллагуудаас санал авч, нэн тэргүүнд шаардлагатай байгаа стандартуудыг тодорхойлж, стандарт боловсруулагчаар тухайн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд, ИТА-ыг сонгон мэргэжлийн болон стандарт бичлэгийн экспертээр хянуулж санал шүүмж гаргуулах, холбогдох байгууллагуудаас санал зөвлөмж авах зэргээр гаргаж буй стандартыг аль болох бодитой, Монголын нөхцөлд тохирсон байдлаар боловсруулах талаар анхааран ажиллаж байна.