Улаанбаатар хотод суурилуулсан тоон телевизийн өргөн нэвтрүүлэгчүүдийн мэдээлэл, хэмжилтийн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын аналог өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн станцуудыг тоон технологид шилжүүлэх Нийслэлийн мэдээлэл технологийн газар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан /НХААГ/-13/0403 тоот төсөл буюу Улаанбаатар хот болон нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдах Багахангай, Гачуурт, Бэлх, Өлзийт, Био комбинат, ТЗ61-ийн гарам, Партизан, Баянхошуу зэрэг суурин газруудад суурилуулсан тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн нэвтрүүлэгчүүдэд радио долгион тархалтын хэмжилтийг 2014 оны 10 дугаар сарын 24- 27-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.
1. Нийслэлд суурилагдсан тоон өргөн нэвтрүүлгийн станцуудын техникийн үзүүлэлтүүд:
№ | Станцын байршил | Нэвтрүүлэгчийн чадал | Сувгийн дугаар | Давтамжийн зурвас(МГц) | Стандарт | Үйлдвэлэсэн улс |
1 | Телевизийн төв станц | 5 кВт | 22 | 478-486 | DVB-T2 | Герман |
2 | Чингэлтэй уул | 1 кВт | 22 | 478-486 | DVB-T2 | Герман |
3 | Баянхошуу | 500 Вт | 22 | 478-486 | DVB-T2 | Герман |
4 | Багахангай | 100 Вт | 24 | 494-502 | DVB-T2 | Итали |
5 | Гачуурт | 200 Вт | 34 | 574-582 | DVB-T2 | Итали |
6 | Бэлх | 100 Вт | 34 | 574 - 582 | DVB-T2 | Итали |
7 | Өлзийт | 50 Вт | 30 | 542-550 | DVB-T2 | Итали |
8 | Био комбинат | 200 Вт | 34 | 574-582 | DVB-T2 | Итали |
9 | ТЗ 61-ийн гарам | 50 Вт | 30 | 542-550 | DVB-T2 | Итали |
10 | Партизан | 50 Вт | 21 | 470 - 478 | DVB-T2 | Итали |
2. Суурилуулсан нэвтрүүлэгчүүд:
Зураг 1. Багахангай - ONEDRIVER 130HUT 100 Вт нэвтрүүлэгч
Зураг 2. Гачуурт - ONECOMPACT 200 Вт нэвтрүүлэгч
Зураг 3. Бэлх - ONEDRIVER 130HUT 100 Вт нэвтрүүлэгч
Зураг 4. Өлзийт - ONEDRIVER 50HU 50 Вт нэвтрүүлэгч
Зураг 5. Био комбинат - ONECOMPACT 200 Вт нэвтрүүлэгч
Зураг 6. ТЗ 61-ийн гарам - ONEDRIVER 50HU 50 Вт нэвтрүүлэгч
Зураг 7. Партизан - ONEDRIVER 50HU 50 Вт нэвтрүүлэгч
Зураг 8. Панел Антенн – Ant UP
Зураг 9. Телевизийн төв станц – R & S 5 кВт нэвтрүүлэгч
Зураг 10. Чингэлтэйн станц - R & S 1 кВт нэвтрүүлэгч
Зураг 11. Баянхошуу - R & S 500 Вт нэвтрүүлэгч
3. ХЭМЖИЛТИЙН ДҮН
Багахангай, Гачуурт, Бэлх, Өлзийт, Био комбинат, ТЗ61-ийн гарам, Партизан сум, Баянхошуу зэрэг суурин газруудад хэмжилтийг хийхдээ хүн амын нягтаршил төвлөрсөн цэгүүд болон тухайн суурин газрын захын цэгүүдийг сонгон авч хэмжилтийг хийсэн бөгөөд тоон телевизийн хүлээн авах дохионы чадлын хамгийн бага түвшин 35 дБμВ байх ёстой.
Улаанбаатар хотын хувьд Телевизийн төв станц ба Чингэлтэй станцуудад суурилуулсан тоон өргөн нэвтрүүлэгчүүд нь нэг давтамжийн сүлжээ (SFN)-нд ажиллаж байгаа бөгөөд хүн ам, барилга байшингийн нягтрал их учир хүлээн авах дохионы чадлын хамгийн бага түвшин 40 дБμВ байна.
Сонгосон цэгүүдэд хэмжилтийг хийхэд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн дүрс, дууны гаралт хэвийн байна.
Дараах хүснэгтээр тоон телевизийн өргөн нэвтрүүлэгчүүдийн хэмжилтийн утгууд болон хэмжилтийг гүйцэтгэсэн байршилыг үзүүлэв.
Ашигласан хэмжүүрийн багаж: Тоон телевизийн анализатор: Promax HD Ranger
Антенн: Rohde & Schwartz HE300
Багахангай сайт
Хэмжилтийн параметр | Орон сууцнуудын дунд | Орон сууцны хаалттай хэсэгт | Зүүн хэсгийн хороолол дунд | |
47.351469, 107.43391 | 47.352198, 107.433877 | 47.356969, 107.491545 | ||
1 | Чадал (dBμV) | 76.2 | 49.8 | 56.9 |
2 | C/N (dB) | >52.2 | >26.2 | >28.7 |
3 | MER (dB) | >37.0 | 34.4 | >37.0 |
4 | CBER | 1.8E-05 | 1.4E-04 | 1.9E-05 |
5 | Нэвтрүүлэгч хүртэлх шууд харагдалтын зай | 1.28 км | 1.35 км | 4.44 км |
Гачуурт сайт
Хэмжилтийн параметр | Магнай Трейд ШТС | Гачууртын баруун захад | |
47.928212, 107.144908 |
47.920907, 107.125737 |
||
1 | Чадал (dBμV) | 72.4 | 64.4 |
2 | C/N (dB) | >48.2 | >40.4 |
3 | MER (dB) | 36.9 | 31.7 |
4 | CBER | 7.2E-06 | 1.3E-04 |
5 | Нэвтрүүлэгч хүртлэх шууд харагдалтын зай | 1.56 км | 3.15 км |
Бэлх сайт
Хэмжилтийн параметр | Дамбадаржаа хийд /47.981503, 106.938959/ | |
1 | Чадал (dBμV) | 54.1 |
2 | C/N (dB) | >30.2 |
3 | MER (dB) | 32.3 |
4 | CBER | 1.1E-04 |
5 | Нэвтрүүлэгч хүртэлх шууд харагдалтын зай | 4.06 км |
Өлзийт сайт
Хэмжилтийн параметр | Өлзийт хорооны зүүн захад | Өлзийт хорооны баруун захад | |
47.774282, 106.737439 | 47.77573, 106.619652 | ||
1 | Чадал (dBμV) | 71.2 | 31.0 |
2 | C/N (dB) | >45.8 | >7.9 |
3 | MER (dB) | >37.0 | 17.3 |
4 | CBER | 1.5E-05 | >1.0E-01 |
5 | Нэвтрүүлэгч хүртэлх шууд харагдалтын зай | 2.78 км | 6.07 км |
Био комбинат сайт
Хэмжилтийн параметр | Морингийн даваа | Шувуун фабрик | |
47.83942, 106.70537 | 47.77573, 106.619652 | ||
1 | Чадал (dBμV) | 71.4 | 48.2 |
2 | C/N (dB) | >47.4 | >25.0 |
3 | MER (dB) | >37.0 | 29.2 |
4 | CBER | 6.5E-06 | >7.4E-04 |
5 | Нэвтрүүлэгч хүртэлх шууд харагдалтын зай | 2.68 км | 8.56 км |
ТЗ61 гарам сайт
Хэмжилтийн параметр | ТЗ61 гармын хойд зах | |
48.012499, 106.55201 | ||
1 | Чадал (dBμV) | 69.2 |
2 | C/N (dB) | >44.0 |
3 | MER (dB) | 35.7 |
4 | CBER | 3.0E-06 |
5 | Нэвтрүүлэгч хүртэлх шууд харагдалтын зай | 1.85 км |
Партизан сайт
Хэмжилтийн параметр | Партизаны баруун хойд зах | |
48.129568, 106.621857 | ||
1 | Чадал (dBμV) | 43.4 |
2 | C/N (dB) | >19.5 |
3 | MER (dB) | 28.9 |
4 | CBER | 1.8E-03 |
5 | Нэвтрүүлэгч хүртэлх шууд харагдалтын зай |
|
Баянхошуу сайт
Хэмжилтийн параметр | Баруун салааны даваа | |
48.047272, 106.767947 | ||
1 | Чадал (dBμV) | 63.1 |
2 | C/N (dB) | >38.8 |
3 | MER (dB) | 34.2 |
4 | CBER | 3.7E-04 |
5 | Нэвтрүүлэгч хүртэлх шууд харагдалтын зай | 8.56 км |
Телевизийн төв станц, Чингэлтэй сайт
Хэмжилтийн параметр | Баян зүрх хотхон |
Дамбадаржаа хийд | 17-р сургууль | Баруун салааны даваа | Баруун салаа | Гэмтлийн эмнэлэг | Төв талбай | |
47.91358 106.9768 |
47.98150 106.9389 |
47.94774 106.9140 |
48.04727 106.7679 |
47.980571 106.80326 |
47.918033, 106.85459 | 47.919699, 106.91615 | ||
1 | Чадал (dBμV) | 52.0 | 65.3 | 48.8 | 46.0 | 69.8 | 53.5 | 73.5 |
2 | C/N (dB) | >18.8 | >41.6 | >25.0 | >22.7 | >46.2 | >24.4 | >39.8 |
3 | MER (dB) | 19.2 | 32.1 | 13.3 | 25.9 | 36.2 | 18.7 | 21.5 |
4 | CBER | 4.3E-02 | 1.0E-04 | 5.2E-02 | 8.0E-03 | 1.5E-04 | 3.6E-02 | 1.4E-02 |
Хөдөө орон нутагт суурилуулсан тоон телевизийн өргөн нэвтрүүлэгчүүдийн мэдээлэл, хэмжилтийн тайлан
Хөдөө орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн системд шилжүүлэх төслийн ажлын гүйцэтгэлд Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвийн инженерүүд хяналт тавих комиссын бүрэлдэхүүнд оролцон ажиллав. Хөдөө орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн системд шилжүүлэх ажлын хүрээнд хоёр төсөл үе шаттайгаар хийж гүйцэтгэгдлээ.
- Төсөл ажлын нэр: ХААГ-Б-2014/VIII-39
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвийн инженерүүд “Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон системд үе шаттай шилжүүлэх” ХААГ-Б-2014/VIII-39 төслийн гүйцэтгэлд хяналт тавих комиссын бүрэлдэхүүнд оролцон ажиллаж, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул зэрэг 9 аймгийн нийт 141 сумд болон, Улаанбаатар хотын Багануур, Налайх, Багахангай, Гачуурт, Бэлх, Чингэлтэй, Телевизийн төв станц, Өлзийт, Био комбинат, Төмөр замын 61-ийн гарам, Партизан, Баянхошуу зэрэг газарт тоон телевизийн дахин дамжуулах станцын иж бүрдэл, ажиллагааны чанар байдлыг шалган, орон нутгийн хамрах хүрээг хэмжин тодорхойлох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.
Гүйцэтгэгч | Ай Ти Зон ХХК |
Сум суурингийн тоо | 141 сум, суурин |
Гүйцэтгэх хугацаа | 2014 онд |
№ | Гүйцэтгэсэн хугацаа | 2014.11.10 - 2014.12.31 | |||||||||
1 | Суурилуулалт | Завхан | Хөвсгөл | Баян-Өлгий | Увс |
Баянхонгор |
Говь-Алтай | Ховд | Орхон | Дархан | Улаанбаатар хотын харъяа газрууд |
2 | Сайтын тоо | 24 сум | 24 сум | 15 сум | 19 сум | 7сум | 20 сум | 17 сум | 3 сум, баг | 4 сум | 8 суурин газар |
3 | Тоон өргөн нэвтрүүлгийн стандарт | DVB-T2 | |||||||||
4 |
Суурилуулсан нэвтрүүлэгчийн бренд | Thomson | |||||||||
5 |
Нэвтрүүлэгчийг үйлдвэрлэсэн улс | Франц | |||||||||
НИЙТ СУУРИЛАГДСАН | 141 сум суурин |
Ерөнхий мэдээлэл:
Хяналт шалгалтын үеэр сайтад суурилагдсан тоон телевизийн дахин дамжуулах станцын тоног төхөөрөмжүүдийн иж бүрдэлийг шалгахын зэрэгцээ тоног төхөөрөмжүүдийн суурилуулалт стандартын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж ажиллаа.
Хяналт шалгалтын үеэр АЙ ТИ ЗОН ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь төслийн гэрээнд заагдсан тоо хэмжээний дагуу нийлүүлэгдсэн, станцын угсралт суурилуулалт стандартын дагуу хийгдсэн байсан. Аймгийн төвүүдэд суурилагдсан тоон телевизийн дахин дамжуулах станцад төрөөс дамжуулах 6 ТВ сувгаас гадна, туршилтаар 2 ТВ сувгийг нэмж нийт 8 тоон сувгийг дамжуулах үед хүлээн авах төхөөрөмж дээр сувгуудын гаралт хэвийн байсан. Аймгийн төвд нэмэлт суурилагдсан энкодер, мултипликсерт орон нутгийн телевизийн нэвтрүүлгийг нэмж оруулан тохиргоо хийх замаар ажиллагааны хэвийн байдлыг шалгасан.
Мөн телевизийн нэвтрүүлэх станц тус бүрийн хувьд тухайн сум суурингийн захын цэгүүдэд очиж тоон телевизийн сигналын тархалт хангалттай хэмжээнд байгаа эсэхийг хянан хэмжилтийг хийж гүйцэтгэв. Хэмжилтийн дүнгээр хангалтгүй үзүүлэлттэй гарсан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд тоон телевизийн нэвтрүүлэх станцын байрлалыг өөрчлөн үүрэн холбооны сайтууд байрлаж байгаа хойд талын толгой дээр шилжүүлэн байрлуулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар төсөл гүйцэтгэгч Ай Ти Зон ХХК-д зөвлөмж өгсөн.
Зураг1. Шарын гол суманд хийсэн хамрах хүрээний хэмжилтийн цэгүүдийн байршлууд,суурьшлын бүсийн хүрээ, гадаргуугийн өндөр намын зураглал.
Хэмжилтийн үеэр үүрэн холбооны операторуудын сүлжээнд нөлөөлөл үзүүлж байгаа талаар операторуудын болон орон нутгийн хэрэглэгчид гомдол гаргасны дагуу Завхан аймгийн Улиастай, Тэлмэн, Сантмаргац, Цэцэн-Уул, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Мөрөн, Улаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тосонцэнгэл, Тариалан сумдуудад хэмжилт хийсэн.
Хэмжилтээр авсан арга хэмжээний заримаас дурдвал:
- Завхан аймгийн Улиастай суманд Орон нутгийн бусад сүлжээний нөлөөллийн хувьд асуудалтай гэсэн гомдлын дагуу орон нутгийн телевизүүдийн хэмжилтийг ажлын явцад хийсэн. Тус хэмжилтийг Жавхлант толгойн орой дээр суурилагдах сайтын байранд хийсэн. Орон нутгийн нэг телевизийн тоног төхөөрөмж стандарт бус цацаргалттай байсны улмаас нөлөөлөл үүсгэж байгааг уг хэмжилтээр илрүүлсэн. Уг асуудлыг ХХЗХ-ноос баруун бүсийн семинартай холбоотой хяналтын хэсэг явах үедээ илрүүлж арга хэмжээ авах тухай албан тоотыг холбогдох газарт хүргүүлсэн байсны дагуу асуудлыг шийдвэрлэхээр болов.
- Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хамрах хүрээний хэмжилтийг 25 цэгт хийснээс антенны дэргэд 80.9dbuV, алслагдсан хамгийн бага утга нь: 2,8km-т 30,9dbuV буюу харьцангуй бага үзүүлэлттэй байсан тул холбогдох инженер, техникийн ажилтнуудаар антенны чиглэлийг өөрчилж тохиргоо хийсний дараа тус бүсд хамгийн бага утга нь: 46.2 dbuV болж үзүүлэлт сайжирсан.
- Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд G-mobile-ийн сүлжээнд нөлөөлөлтэй байсан учир нөлөөллийг арилгахын тулд операторын антеннаас 1m зайд тоон телевизийн антенныг шилжүүлэн байршлыг өөрчлөхөд нөлөөлөл 10 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор гүйцэтгэгч болон хариуцагч талуудад үүрэг болгон өгөх ажлуудын талаар санал боловсруулан удирдлагад танилцуулан албан тоотыг явуулсан
Хэмжилтийн дүнгийн жишээ
Тоног төхөөрөмжийн зураг
2. Төсөл ажлын нэр: ТН-01/11
Ерөнхий мэдээлэл:
Гүйцэтгэгч | ДДЭШ ХХК |
Сум суурингийн тоо | 220 сум, суурин |
Гүйцэтгэх хугацаа | 2011 – 2013 онуудад |
№ | Гүйцэтгэсэн хугацаа | 2012.03.01 – 2012.05.01 | 2012.08.01 – 2012.09.01 | 2013.09.21 – 2013.10.21 | 2014.04.25 – 2014.05.15 |
1 |
Суурилуулалт |
Говьсүмбэр 1 сум Өмнөговь 3 сум Дорноговь 2 сум Дундговь 4 сум |
Говьсүмбэр 2 сум Өмнөговь 11 сум Дорноговь 13 сум Дундговь 11 сум |
Төв аймаг 13 сум Булган 3 сум Архангай 3 сум Өвөрхангай 4 сум Хэнтий 3 сум Дорнод 5 сум Сүхбаатар 7 сум |
Сэлэнгэ 25 сум Хэнтий 19 сум Төв 9 сум Дорнод 8 сум Сүхбаатар 6 сум Өвөрхангай 16сум Булган 14 сум Баянхонгор 13сум Архангай 17 сум |
2 |
Сайтын тоо |
10 |
38 |
38 |
134 |
3 |
Тоон өргөн нэвтрүүлгийн стандарт |
DVB-T2 |
|||
4 |
Суурилуулсан нэвтрүүлэгчийн бренд |
Panda |
Rohde & Schwartz |
||
5 |
Нэвтрүүлэгчийг үйлдвэрлэсэн улс |
БНХАУ |
Герман |
||
НИЙТ СУУРИЛАГДСАН |
220 сум суурин |
- 2013 он: Харилцаа холбооны зохицуулах хорооноос тоон телевизийн газрын сүлжээнд ашиглах телевизийн сувгийн давтамжийн хуваарилалтыг хийж батлан мөрдүүлэв.
Тоон телевизийн газрын сүлжээнд ашиглах тоног төхөөрөмж суурилагдан ашиглалтанд бэлэн болсон 220 сум, сууринг газрын зурагт тэмдэглэн үзүүлэв.
Тоон телевизийн газрын сүлжээнд ашиглагдаж буй тоног төхөөрөмж
Хөдөө орон нутагт:
- 361 сайтад MFN сүлжээний дахин дамжуулах станц
- Сансараас (ДДиш-ээс) телевизийн тоон дохио хүлээн авах антенн,
- Сансарын телевизийн тоон дохионы хүлээн авагч, (CAM модультай)
- Мултипликсер (2 тоон дохионы урсгалыг нэгтгэн нэг болгоно)
- Энкодер (Орон нутгийн 4 хүртэлх телевизийн аналог дохиог тоон болгон хувиргана.Зөвхөн аймгийн төвүүдэд суурилагдсан)
- DVB-T2 модулятор (Мултипликсерээс ирсэн тоон урсгалыг DVB-T2 стандартын дагуу телевизийн дамжуулах сувгийн давтамжид хувирган чадлын өсгөгчид өгнө.)
- Чадлын өсгөгч (модулятороос ирсэн телевизийн дохиог тухайн орон нутагт тохируулан сонгон авсан чадлын (20 Вт, 50 Вт, 100 Вт, 200 Вт) хэмжээнд хүртэл өсгөнө.)
- Антенн (Чадлын өсгөгчөөс антенны кабелиар дамжин ирсэн дохиог радио долгион болгон агаарт цацна. )
Цаашид хэрэгжүүлэх ажил:
МТШХХГ:
- 2014 он: “Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон системд үе шаттай шилжүүлэх” - 141 сайт
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар:
- 2013 он: “Хотын аналоги, өргөн нэвтрүүлгийн телевизийн станцуудыг тоон технологид шилжүүлэх ажил” -10 сайт
Одоо үлдсэн 141 сумдыг тоон системд шилжүүлэх ажлын бэлтгэлийг хангуулан ажиллаж байна. Үүгээр 2014 оны 7 дугаар сараас эхлэн Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул аймгуудын аймгийн төв, сум, багууд болон Улаанбаатар хотын бүсэд 10 газарт тоон телевизийн дахин дамжуулах станцуудыг суурилуулна.
Ингэснээр Монгол орны бүх сум, сууринг бүрэн хамарсан тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн газрын сүлжээг байгуулж дуусгах зорилт тавин ажиллаж байна.
Улаанбаатар хотын сүлжээ нь:
- Нэг давтамжийн сүлжээ (SFN)-ний 3 сайт (Богд-Уул, Баянхошуу, Дарь-Эх)
- Олон давтамжийн сүлжээ (MFN)-ний 7 сайт (Гачуурт, Биокомбинат, Өлзийт, 61-н гарам, Бэлх, Багахангай, Партизан)-уудаас бүрдэнэ.
Нэг давтамжийн сүлжээ (SFN)-ний 3 нэвтрүүлэгчийг байрлуулах газрыг одоо байгаа (телевизийн төв цамхаг, Чингэлтэй уул) байршилаас илүү сайжруулан чанартай дохиог хэрэглэгчид хүргэх зорилгоор Богд-Уул, Баянхошуу, Дарь-Эх гэсэн байршилд судалгаа хийж сонгон авсан.
Улаанбаатар хотын нэг давтамжийн сүлжээ (SFN)-ний тоног төхөөрөмжийн иж бүрдэл нь:
- Толгой станц. Үүнд
- Шилэн кабелийн хүлээн авагч (телевизийн студиэс гарч байгаа аналог болон тоон нэвтрүүлгийг толгой станц дээр хүлээн авна.)
- MPEG 4 энкодер (Студиэс ирсэн аналог телевизийн дохиог тоон дохио болгон хувиргана.)
- MPEG мултипликсер (Энкодероос гарсан тоон урсгалуудыг нэгтгэн нэг болгон Т2 gateway-д дамжуулна.)
- Т2 gateway (Мултипликсерээр дамжин ирж байгаа болон бусад авч байгаа тоон дохионуудыг дамжуулах урсгалын төрөл, хэмжээнээс хамааруулан хоорондоо ялгаатай физик түвшинд дамжуулах боломжийг олгоно. Уг дохиотой хамтатган синхрончлолын дохиог GPS ашиглан бүрдүүлнэ.)
- Иж бүрэн болсон DVB-T2 тоон телевизийн дохиогөөр өөр байрлалд байгаа нэвтрүүлэх станцуудад хүргэхийн тулд шилэн кабелийн дамжуулагч болон тоон радио релейг ашиглана.
- Нэвтрүүлэх станцууд. Үүнд:
- Шилэн кабель буюу тоон радио релейний хүлээн авагч. (Толгой станцаас дамжуулсан тоон телевизийн дохиог хүлээн авч DVB-T2 модуляорт дамжуулна. )
- DVB-T2 модулятор (хүлээн авагчаар дамжуулан авсан телевизийн дохионытоон урсгалыг DVB-T2 стандартын дагуу телевизийн дамжуулах сувгийн давтамжид хувирган чадлын өсгөгчид өгнө.)
- Чадлын өсгөгч (модулятороос ирсэн телевизийн дохиог тухайн орон нутагт тохируулан сонгон авсан чадлын (20 Вт, 50 Вт, 100 Вт, 200 Вт) хэмжээнд хүртэл өсгөнө. )
- Антенн (Чадлын өсгөгчөөс антенны кабелиар дамжин ирсэн дохиог радио долгион болгон агаарт цацна. )
Улаанбаатар хотын Нэг давтамжийн сүлжээ (SFN)-ний зураглал
Улаанбаатар хотын тоон телевизийн нэг давтамжийн сүлжээ (SFN)-ний хамрах хүрээг ICS программ ашиглан тооцоолсон дүн
Тайлбар: Нэвтрүүлэгчийн цацаргаж байгаа долгион тус бүрийг нэг өнгөөр тэмдэглэн зурав.
- Зайсан толгойн нэвтрүүлэгч 5000 Вт - Ногоон
- Дарь-Эхийн нэвтрүүлэгч 1000 Вт - Цэнхэр
- Баянхошууны нэвтрүүлэгч 500 Вт - Ягаан өнгөтэй байна. Бусад өнгө нь тэдгээрийн давхцалыг харуулж байгаа болно.
Долгион тархалтын хамрах хүрээний хэмжилт хийсэн цэгүүдийг газрын зурагт тэмдэглэсэн байдал
Жишээ: Дорнод аймаг, Хэрлэн сум Хэмжилтийг 20 цэгт хийв.
Аймгуудын тоон телевизийн төхөөрөмжийн үзүүлэлтүүд
Радио телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийн тухай
Монгол Улсад аналог радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид үе шаттай шилжүүлэхэд баримтлах бодлого, зохицуулалтын арга хэмжээг тодорхойлох, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг энэхүү үндэсний хөтөлбөрт тусгав.
2006 онд хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (International Telecommunication Union) Радиогийн Их Хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улсуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх шийдвэр (GE-06) гаргасан. Өнөөгийн байдлаар гадаадын 10 гаруй орон аналог радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн бөгөөд Европын бүх орон 2015 онд, Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Австрали Улс, Япон улс, БНСУ, БНХАУ-ын Гонконг, Тайвань, Малайз Улс, Шинэ Зеланд Улс, Филиппин Улс 2013 онд аналог өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарласан байна.
Олон улсын байгууллагын шийдвэр, зөвлөмжүүд, гадаад орнуудын туршлага, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, сүлжээний техник технологийн хөгжлийн хандлага болон Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.26-д “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно...
Хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- Тоон радио, телевизийн үйлчилгээг дамжуулахтай холбогдсон бэлтгэл ажлыг хангах, газрын тоон сүлжээг зохион байгуулах:
- тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцад тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох;
- шилжилтийн үе шатанд аналог өргөн нэвтрүүлгийн системд баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлох;
- аймгийн төв, томоохон сум, суурин газарт хүргэх дэд бүтэц, дахин дамжуулах тоон технологийн сүлжээний загвар гаргах;
- тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах сүлжээ байгуулах нэгдсэн хуваарийг хийх;
- тоон радиогийн сүлжээний загвар болон хуваарийн дагуу аймгийн төв, томоохон сум, суурин газарт дэд бүтэц, дамжуулах сүлжээг байгуулах.
- Тоон радио, телевизийн үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, тоон студийг байгуулах арга хэмжээг авах:
- сонгосон стандартад нийцүүлэн студийн тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбогдсон дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх;
- студийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, тоон системээр дамжуулах боломжийг бүрдүүлэх нэгдсэн хуваарь хийх;
- тоног төхөөрөмжид тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, баталгаажуулалтын тогтолцоог бий болгох.
- Тоон радио, телевизийн үйлчилгээг хүлээн авахтай холбогдсон бэлтгэл ажлыг ханган, шаардагдах судалгаа хийж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
- Монгол Улсад газрын сүлжээний телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үе шатыг тодорхойлж, тоон радио, телевизийн системд шилжих нэгдсэн төлөвлөлт хийх;
- газрын сүлжээний тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн туршилтын төсөл боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог болон тоон хэлбэрээр нэгэн зэрэг ажиллуулах болон тоон технологид шилжүүлэх үйл ажиллагааг газар зүйн хувьд хэсэгчлэн, үе шаттайгаар нэгдсэн төлөвлөлтийн дагуу удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх;
- Монгол Улсад аналоги технологи ашиглан радио, телевизийн өргөн нэвтрүүлэг дамжуулах сүлжээний үйл ажиллагааг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 00 цагт бүрэн зогсоож тоон технологийн системийг ашиглаж эхлэх.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг энд дарж үзнэ үү.
ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙГ ТООН ТЕХНОЛОГИД ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2011, 2012, 2013 онуудад дараах чиглэлээр судалгааны ажлуудыг хийж, судалгаанд үндэслэн холбогдох шийдвэрүүдийг гаргаж байна.Үүнд:
- Газрын тоон телевизийн сүлжээний стандарт, сүлжээний загвар, студийн шийдлийн судалгаа. 2011 он;
- Улсын хэмжээнд байгуулах тоон телевизийн сүлжээний загвар, цамхагийн байршил, хамрах хүрээ болон нэвтрүүлэгчийн чадлын судалгааны чиглэлээр. 2012 он;
- Тоон телевиз дамжуулах байгууламж, холболтын төв, дэд бүтцийн судалгаа хийж, нэгдсэн төлөвлөлтийн санал боловсруулах чиглэлээр. 2012 он;
- Төгсгөлийн төхөөрөмжийн (set top box) техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлох, төгсгөлийн төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэх талаар санал боловсруулах чиглэлээр тус тус судалгааны ажлыг хийж, тайлангаа танилцууллаа. 2012 он;
- Ажлын хэсгийн 2012 онд хийсэн судалгааны хураангуй тайлан
- Ажлын хэсгийн хийсэн судалгааны нарийвчилсан төлөвлөгөө
- Тоон телевизийн нэвтрүүлгийг агаараас (эфирээс) шууд хүлээн авах тухай