Home / Articles / Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газар
Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газар
2013-02-17
  • Харилцаа холбооны зах зээл дэх өрсөлдөөний байдал, хандлагад судалгаа шинжилгээ хийх;
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, шинээр гэрч байгаа техник, технологийг судалж мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
  • Харилцан холболтын хөлс тогтоох аргачлал, орлого хуваарилах журам боловсруулах;
  • Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа компаниудын харилцан холболтын хөлс, орлогын хэмжээнд судалгаа шинжилгээ хийж үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардлагатай мэдээллийг гаргуулах;
  • Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал боловсруулж, зах зээлд давамгайлж байгаа үйлчилгээний тарифыг хянаж, зохицуулах санал боловсруулах;
  • Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа үйлчлэгчийн үйлчилгээний үнэ тарифын хэмжээнд судалгаа шинжилгээ хийх;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олон улсын жишигт нийцсэн аргачлал, журмын дагуу үйл ажиллагааныхаа зардлыг тодорхойлох, бүртгэх шаардлага тавих