Интернэтэд суурилсан телефон ярианы үйлчилгээ
Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос 2007 оны 06 сард “Монгол Улсад интернэт протокол ашигласан телефон ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг (цаашид ЗББ гэнэ.) Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд боловсруулан тус хорооны 2007 оны 25-р тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ба 2009 оны 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар өөрчлөлт оруулсан.
ЗББ-ийн 3.2–д заасны дагуу интернэт ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хот, хот хоорондын болон улс хоорондын гэсэн 2 ангиллаар олгох ба энэхүү 2 ангиллын үйлчилгээ нь дараах онцлог, ялгаатай болно. Үүнд:
1. Хот, хот хоорондын интернэт ярианы үйлчилгээний онцлогууд:
- Сүлжээний 7ххх хххх дугаарлалт ашигладаг
- Софтсвичтэй байх шаардлагатай
- Өөрийн сүлжээний дугаарлалт бүхий хэрэглэгчидтэй
- Хэрэглэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт интернэт холболттой бүх газраас холболт хийн ярих боломжтой
- Монгол улсын бусад цахилгаан холбооны сүлжээнүүдтэй шууд харилцан холболт хийдэг
2. Улс хоорондын интернэт ярианы үйлчилгээний онцлогууд:
- 4 оронтой угтвар дугаарлалт ашиглах бол
- заавал софтсвичтэй байх шаардлагагүй, гэйтвэй байхад хангалттай
- өөрийн хэрэглэгч байхгүй, бусад сүлжээний хэрэглэгчид уг 4 оронтой угтвар дугаалалтаар нь дамжуулж, гадаад руу холбогдоно.
- Монгол улсын улс хоорондын нэгдсэн станцад холбогдоно.
- Гадаад улсын улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ачаалал солилцдог.
- Улс хоорондын ярианы чиглэлээр ХХЗХ-ноос баталсан үнэ тарифийг мөрдөж ажиллана.
- 007-79 дугаарлалт ашиглах бол
- Софтсвичтэй байх шаардлагатай
- Өөрийн дугаарлалт бүхий гадаад улсад байх хэрэглэгчидтэй
- Хэрэглэгч нь гадаад улсаас интернэт холболттой газраас Монгол Улс руу холболт хийн ярих боломжтой.
- Монгол улсын улс хоорондын нэгдсэн станцаар дамжуулан Монгол улсын бусад цахилгаан холбооны сүлжээнүүдтэй харилцан холболт хийнэ.
- Улс хоорондын ярианы чиглэлээр ХХЗХ-ноос баталсан үнэ тарифийг мөрдөж ажиллана.