Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл
2014-06-27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит  2 дугаар   хуралдаан 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болов. Тус хуралдаанаар нийтдээ 3 асуудлыг хэлэлцэж, хорооны 2 тогтоол гарган шийдвэрлэсэн болно.

Тус хуралдаанаар 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит 1 дүгээр хуралдааны 06 тоот тогтоолын хавсралтаар баталсан харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн ангилалд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд  өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн тогтоол гаргаж шийдвэрлэсэн болно. “Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулсан найруулгыг гишүүдийн саналыг тусган дахин хорооны хуралдаанд танилцуулан эцэслэн шийдвэрлэв.

Хуралдаанаар “Сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх нөхцөл, шаардлага”-д нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн хорооны тогтоолоор  шинэчлэн баталж, үйл ажиллагаандаа мөрдөж эхлэв.

Тус хуралдаанаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

2014-03-01