Home / Articles / Стандарчлал, хэмжил зүйн газартай хамтран ажиллаж байна
Стандарчлал, хэмжил зүйн газартай хамтран ажиллаж байна
2014-04-02

Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд Мэдээлэл, харилцаа холбооны салбарт баталгаажуулалт хийх ажлыг 2013 оноос эрчимжүүлэн ажиллаж эхлээд байна.

Энэ ажлын хүрээнд тус хорооноос баталгаажуулалт хийж буй үйл ажиллагаагаа итгэмжлүүлэхээр 2013 оны 08 дугаар сард Стандарчлал, хэмжил зүйн газарт хүсэлт гарган хамтран ажиллаж байна. Итгэмжлэлтэй холбоотойгоор 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Стандарчлал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Итгэмжлэлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэзул болон холбогдох мэргэжилтнүүд Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгионы хяналтын төвтэй танилцлаа. Энэ үеэр тус хорооны Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварын баталгаажуулалт, тохирлын үнэлгээ, радио давтамжийн хяналт, стандартын  хэрэгжилт, сорилтын туршилтанд хэрэглэж байгаа хэмжүүрийн багаж хэрэгсэл тэдгээрийн ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Цаашид Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталгаажуулалт хийлгэх, тохирлын гэрчилгээ хэрхэн авах талаар үйлчилгээ эрхлэгчдэд болон хэрэглэгчдэд цувралаар мэдээ, мэдээлэл хүргэхээр бэлтгэн ажиллаж байна.