Home / Articles / Шуудангийн тусгай зөвшөөрөл
Шуудангийн тусгай зөвшөөрөл
2013-03-24
.expandedNode div{ display: block; margin-left:60px; } a:visited { color: } .collapsedNode div{ display:none; } .stacktable.small-only { display: none !important; } .stacktable.large-only { display: table !important; } .tabtitles { border: 1px solid #ffff; border-bottom: 1px solid #D3DAE6; } .tabtitles .tab_txt { width: auto !important; color: #003b4c !important; border: 1px solid #D3DAE6; border-top-left-radius: 10px; }   Танилцуулга     Бүрдүүлэх баримт бичиг     Үйлчилгээний процесс     Хууль эрх зүй     Асуулт хариулт       Тус хороо нь шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчдэд шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, үйлчилгээ эрхлэх гэсэн 2 үндсэн ангиллаар тусгай зөвшөөрлийг олгодог. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Шуудангийн тухай" хуулиар “Шуудангийн сүлжээ” гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогц хэмээн тодорхойлсон сүлжээтэй байх шаардлагатай. Энэ хуулийн заалтын дагуу тус хорооноос шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах “А” ангиллын тусгай зөвшөөрлийг олгож байна. Уг сүлжээгээр Шуудангийн тухай хуулийн 3.1.3-3.1.6 д заасан илгээмжүүдийг явуулагчаас хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэн дамжуулах, хаягт эзэнд нь хүргэх үйлчилгээ явагдах бөгөөд хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээний “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг мөн тус хорооноос тодорхой нөхцөл шаардлагын дагуу олгодог. Шуудангийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална: Хууль дээдлэх, үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх, нууцыг хадгалах, хамгаалах Шуудангийн үйлчилгээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүртээмжтэй, шуурхай байх; ялгаваргүйгээр үйлчилгээг үзүүлэх Шуудангийн илгээмжийг  саадгүй, чөлөөтэй  илгээх, шуудангийн сүлжээний ажиллагаа тогтвортой  байх; Шуудангийн салбарт дагаж мөрдүүлэх стандарт, дүрэм  нь харилцан уялдсан, нэгдмэл байх. Шуудангийн сүлжээ нь  дор дурьдсан хамрах хүрээтэй  байх ба тухайн хамрах хүрээнд тохируулан тухайн сүлжээгээр дамжуулан хүргэх илгээмжийн  хүргэлтийн график маршрут болон хяналтын хугацааг тотооно. 1.2. “Улс хооронд” гэж шуудангийн илгээмжийг улс хооронд өөрийн харьяа салбараар буюу олон улсын гэрээ конвенцид нэгдсэн шуудангийн сүлжээний нэг хэсэг болж, нэг буюу хэд хэдэн чиглэлээр тээвэрлэх нөхцөл бүрдүүлэхийг; 1.3. “Хот, суурин газар” гэж 60 мянгаас дээш хүн амтай суурин газарт салбар цэг байгуулан шуудангийн үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдүүлэхийг ; 1.4. “Хот хооронд” гэж Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу аль нэг бүс нутгийн сум, баг хүртэл шуудангийн үйлчилгээ хүргэх нөхцөл бүрдүүлэхийг тус тус ойлгоно. Шуудангийн сүлжээний зураглал гэдэг нь салбар хоорондын хүргэлтийг зохион байгуулах схем ерөнхий зураглал бөгөөд салбар бүрт ялгалтын хугацааг тооцон, салбар бүрт ямар хугацаанд хүргэх, салбараас хэрэглэгчид хүргэх хугацаа, тээвэрлэлтийн маршрутыг багтаасан байх ёстой. Шуудангийн үйлчилгээ нь шуудангийн сүлжээгээр дамжих шуудангийн илгээмжийг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үйлчлүүлэгчид хүргэх дотоодын, гадаад улс орнууд дахь үйлчлүүлэгчид хүргэх улс хоорондын ангилалтай. Шуудангийн үйлчилгээг  холбогдох бусад хууль, дүрэм, гэрээнд заасны дагуу үзүүлнэ. Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг шуудангийн илгээмжийн ангилал, үйлчилгээний төрлөөс хамааруулан олгоно. Үүнд: Буухиа шуудангийн үйлчилгээ Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ Улс хоорондын шуудангийн логистик үйлчилгээ Шуудангийн үндсэн үйлчилгээ Шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ Тусгай зөвшөөрөл шинээр авах бол: Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг Тусгай зөвшөөрөл шинээр авах өргөдлийн маягтыг бүрэн бөглөсөн байна Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэхний/-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар УБЕГ-аар баталгаажуулсан компанийн дүрэм нотариатаар баталгаажуулсан хуулбар Шуудангийн үйлчилгээний стандарт, технологи, тусгай зөвшөөрлийн гэрээнд тусгагдсан нөхцөл шаардлагуудыг ханган ажиллахаа баталсан албан бичиг. Бизнес төлөвлөгөө Үүнд: Хөрөнгө оруулалтын дэлгэрэнгүй тооцоолол /ямар техник, тоног төхөөрөмж, технологийг хэдийд, ямар эх үүсвэрээр худалдан авах, хөрөнгө оруулалтын өгөөж, эргэн төлөгдөх хугацаа/ Аудит болон ТЕГ-аар баталгаажсан Санхүүгийн тайлан /сүүлийн улирал эсвэл жил/ шинээр байгуулагдсан, үйл ажиллагаа эрхлээгүй бол эхлэлтийн баланс, төлбөрийн чадвартайг нотлох банкны баталгаа, зээлийн гэрээ, хөрөнгө оруулагчийн баталгаа, дансны хуулга гэх мэт холбогдох нотолгоо, мэдээлэл Гадаад болон дотоодод хамтран ажиллах байгууллагуудтай байгуулсан баталгаажсан гэрээ /гадаадын шуудангийн болон логистикийн компаниуд, тээврийн компаниуд, гаалийн болон ачаа тээврийн терминал, бүрдүүлэлтийн зуучлагч байгууллагууд болон ажлын байр талбайг түрээслэх бол түрээсийн гэрээ гэх мэт/ Шуудангийн илгээмжийн бүртгэл, хяналтын цахим системийг гаалийн байгууллагаас тавигдах  шаардлагад нийцүүлэн хэрэглэж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангасан байна. Тухайн үйл ажиллагаа явуулах салбарын зах зээлийн талаарх мэдээлэл, зорилтот зах зээл болон хэрэглэгч, тэднийг татах, зах зээлд нэвтрэх, үйлчилгээгээг өргөжүүлэх бизнесийн загвар, стратеги төлөвлөгөө, Зах зээлд нэвтрэх үнийн бодлого, үйлчилгээний үнэ тарифийн тооцоолол, Ажлын байрны зохион байгуулалт, байршил, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон үйлчилгээний аюулгүй ажиллагаа /шуудан илгээмжийн хадгалалт, хамгаалалт, ажлын байрны аюулгүй найдвартай байдал, камержуулалт, харуул хамгаалалт, галын, гамшгийн үеийн аюулгүй байдал/ хангах төлөвлөгөө, Үйлчилгээг зохион байгуулах төлөвлөгөө, дэс дараалал, технологи ажиллагааны зураглал, Үйлчилгээнд ашиглагдах стандартууд, технологиуд, техник тоног төхөөрөмжүүд, тэдний үзүүлэлт хүчин чадал, танилцуулга, ашиглаж хэрэглэх төлөвлөгөө, Шуудангийн давтамж, хүргэлтийн тоо, шуудангийн хяналтын хугацаа буюу илгээгчээс хүлээн авсан шууданг ямар шат дамжлагаар хэдий хугацаанд дамжуулж хүлээн авагчид гардуулах төлөвлөгөө, Үйл ажиллагааны хамрах хүрээ, үйлчилгээг эхлүүлэх, нэвтрүүлэх график, календарьчилсан төлөвлөгөө, Үйл ажиллагааг гардан гүйцэтгэх удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тоо, хүний нөөцийн төлөвлөлт, ажилтнуудын туршлага мэдлэг Шуудангийн болон харилцаа холбооны салбарын инженер, мэргэшсэн технологийн ажилтнуудаар хүний нөөцийг бүрдүүлсэн байх; Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтууд: Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг бөглөх заавар Шуудангийн үйлчилгээ  Шуудангийн үйлчилгээ /Загвар маягт/ Тусгай зөвшөөрөл сунгуулах бол Тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн албан бичиг Тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийн маягтыг бүрэн бөглөсөн байна Төлөвлөгөөт шалгалтаар гарсан зөвлөмжийг хангаж ажилласан тайлан Ажлын байрны зураг Жингийн баталгааны зураг Хаяг, байршил солигдсон тухай мэдээлэл Хугацаа дуусах тусгай зөвшөөрлийнгэрчилгээний эх хувийг гэрээний хамт хавсаргах № Тусгай зөвшөөрлийн сунгалтын өргөдлийн маягтууд: Тусгай зөвшөөрлийн сунгалтын өргөдлийн маягтыг бөглөх заавар 1 Шуудангийн үйлчилгээ Шуудангийн үйлчилгээ /Загвар маягт/ Тусгай зөвшөөрлийн шинээр авах хүсэлтийг шийдвэрлэх Хороо нь дүрмийн дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдаж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэнэ. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ба энэ тохиолдолд хариу тайлбарыг бичгээр өгнө. Гэрээ байгуулах, төлбөр төлөх: Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр хүлээн авсан бол тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээс тусгай зөвшөөрлийн гэрээний төсөл, орлогын нягтлан бодогчоос зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн нэхэмжлэлийг авна. Тусгай зөвшөөрөлд Хорооны дарга гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж, зохих төлбөр төлөгдсөнөөр тусгай зөвшөөрөл олгогдох болно. Гэрээ, нөхцөл шаардлагыг ханган ажиллах: Та тусгай зөвшөөрлийн хугацаанд гэрээ болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах, ХХЗХ-ны шийдвэр, журмуудыг мөрдөн ажиллах үүрэгтэй. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх: Зохицуулах хорооны холбогдох албад нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10-30 хоногт багтаан хянаж дүгнэж шийдвэрлүүлнэ. Тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай санал дүгнэлт гаргах шаардлагаар нэмэлт нотолгоо, материал шаардлагатай эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг газар дээр нь шалгах бол энэ тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр мэдэгдэх ба хугацааг сунгалт хийх хугацаанаас хасаж тооцно. Тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх (утсаар, мессеж, цахим шуудангаар) ба ажлын 5 хоногт багтаан гэрээг шинэчлэн байгуулна. Тусгай зөвшөөрлийн сунгалтын гэрээ, гэрчилгээнд Зохицуулах хорооны дарга гарын үсэг зурж, баталгаажуулна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана. Тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй байна. Зохицуулах хорооны холбогдох албаны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг болон гэрээг өргөдөл гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гарын үсэг зуруулан журам, нөхцөл шаардлага, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө. Тусгай зөвшөөрлийн гэрээг сунгуулахад өмнөх төлбөр, тооцооны үлдэгдэлгүй байна. Төлбөр Тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гарсны дараа Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг  төлсөн баримтыг үндэслэн гэрээ гэрчилгээг олгоно. Шуудангийн тусгай зөвшөөрөл эрхлэхэд дараах хууль, дүрэм журам, нөхцөл шаардлага, стандартын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Үүнд: А. Хуулиуд: Харилцаа холбооны тухай хууль; Шуудангийн тухай хууль; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль; Б. Дүрэм: Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм; В. Журам: Үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээд хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам; Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам; Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэх журам; Шуудангийн харилцан холболтийн журам; Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам; Г. Нөхцөл шаардлага: Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага; Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага; Д. Стандарт: Шуудангийн үйлчилгээ эрхлэгч дараах үндэсний стандартуудыг мөрдөж ажиллана. Шуудангийн салбарт мөрдөх үндэсний стандартын жагсаалт № Стандартын нэр Тэмдэглэгээ 1 Шуудан холбоо. Нэр томьёо MNS 0515:2015 2 Шуудангийн аюулгүй байдал MNS 5539:2019 3 Шуудангийн  ажлын байр MNS 5540:2005 4 Хаяг, хаягийн бичвэрт тавих шаардлага MNS 6775:2019 5 Шуудангийн дугтуй. Нэр томьёо, ангилал хэмжилт MNS 4250:1995 6 Шуудангийн хэрэглэгдэхүүн. 1-р хэсэг. Шуудангийн тэмдэг MNS 5380-1:2004 7 Шуудангийн хэрэглэгдэхүүн. 2-р хэсэг.Шуудангийн маягт MNS 5380-2:2004 8 Шуудангийн логистик үйлчилгээ MNS 5970:2009 9 Шуудангийн маркийн хадгалалт, хамгаалалтад тавих шаардлага MNS 5972:2009 10 Шуудангийн хайрцаг MNS 5978:2008 11 Мэдээлэл, харилцаа холбооны хөдөлгөөнт салбар MNS 6356:2012 12 Шуудангийн үйлчилгээнд тавигдах шаардлага MNS 6776:2019 13 Шуудангийн дугтуй. Тэмдэглэгээ ба хэмжээ.техникийн шаардлага MNS 3963:2014 Тусгай зөвшөөрлийн ангилал № Ангилал Хамрах хүрээ Төрөл 1 Шуудангийн сүлжээ Улс хооронд Хот хооронд Хот суурин   2 Шуудангийн үйлчилгээ   Буухиа шуудангийн үйлчилгээ Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ Улс хоорондын шуудангийн логистик үйлчилгээ Шуудангийн үндсэн үйлчилгээ Шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ Шуудангийн сүлжээ: Шуудангийн тухай хуулийн 3.1.2-т заасны дагуу “шуудангийн сүлжээ” гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогцыг; Шуудангийн үйлчилгээ: Шуудангийн тухай хуулийн 3.1.13-т заасны дагуу “шуудангийн үйлчилгээ” гэж үйлчлүүлэгчээс шуудангийн илгээмж хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягласан эзэнд нь хүргэх нэгдмэл үйл ажиллагааг; Дээрхи ангилалуудыг товч тайлбарлавал: Шуудангийн сүлжээ байгуулах: Ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ажиллах харилцан холболтын гэрээ байгуулан өөрийн салбар цэгээр дамжуулан шуудангийн үйлчилгээ эрхлэх; Буухиа шуудангийн үйлчилгээ: Олон улсын гэрээнд заасан хугацаагаар тодорхойлогдох ба мөн Монгол Улсын Шуудангийн тухай хуулид зааснаар энгийн шуудангийн хугацаанаас бага байна. Улс хоорондын шуудангийн илгээлт: Шуудангийн стандартын дагуу жингийн дээд хязгаар 20 кг хүртэл, хуваагдах боломжгүй илгээлт 50 кг хүртэл шуудангийн илгээлт, боодлын үйлчилгээг улс хооронд эрхлэхийг хэлнэ; Шуудангийн логистик: Хамрах хүрээгээр нь дотоодын болон улс хоорондын гэж хуваадаг бөгөөд МУ-ын MNS 5970:2009 стандартаар тодорхойлсон үйлчилгээ эрхлэх; Шуудангийн  үндсэн үйлчилгээ: Шуудангийн үндсэн үйлчилгээ гэдэгт дотоодын шуудангийн үйлчилгээ хамрагдах бөгөөд  мөн илгээмж хүлээн авах, дамжуулах, гардуулах, шуудангийн марк, үнэт цаасны эх зураг зохион хэвлүүлэх, гадаад, дотоодын зах зээлд дээр борлуулах, шуудангийн хайрцаг ажиллуулах, тогтмол хэвлэлийн захиалга хүлээн авах, хүргэх, электрон шуудангийн үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлэхийг хэлнэ; Шуудангийн нэмэлт болон үйлчилгээ: Шуудангийн сүлжээгээр дамжуулан бусад төрлийн үйлчилгээ эрхлэх  (захиалгат худалдаа, зорчигч тээвэр, он-лайн худалдаа, хүргэлт г.м Нийтлэг тавигддаг асуулт, хариулт Каргоны тусгай зөвшөөрөл хаанаас авдаг вэ? Улс хоорондын карго-ачаа тээврийн үйлчилгээг дурын иргэн, хуулийн этгээд үзүүлж болдог. Энэхүү үйлчилгээг тээвэр зуучаар дамжуулах ба тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно. Шуудан, карго-ачааны ялгаа Шуудангийн үйлчилгээний үнэ тарифыг өртөгт тулгуурлан тогтоодог.Өртгийн гол хэсгийг агаарын тээврийн зардал бүрдүүлдэг.   Онцлог талууд Шуудангийн илгээлт Карго-ачаа 1 Жин Тодорхой хязгаартай: Жингийн дээд хязгаар нь 20кг байна. хуваагдах боломжгүй нэг илгээлтийн жингийн дээд хязгаар нь 50 кг Хязгаарлалт байхгүй. 2 Гурван талын хэмжээс Тодорхой хязгаартай:  Илгээлтийн аль нэг урт талын хэмжээс нь 1,5м-ээс хэтрэхгүй байх бөгөөд эргэн тойрны талуудын уртын нийлбэр нь 3м-ээс хэтрэхгүй байна Тухайн тээврийн хэрэгслэлээс хамаарна. Онцгойлж заасан хязгаарлалт байхгүй. 3 Дагалдах бичиг баримт, маягт Шуудангийн салбар дээр олон улсад мөрдөгддөг илгээлтийн эдийн тодорхойлолт, шуудангийн гаалийн мэдүүлгийг  явуулагч бичиж өгснөөр бүртгэл хяналтын системд илгээлт бүртгэгдэнэ. Тодорхой маягт байхгүй. Харилцах хаягаа бичиж, зуучлагчид хүлээлгэн өгдөг. 4 Гарах талын хил гаалийн шалгалт Дагалдах бичиг баримт, маягтууд болон бүртгэл хяналтын системийн мэдээллийг үндэслэн гаалийн хяналтыг хийнэ. Тээвэр зуучийн бүрдүүлж өгсөн гаалийн бүрдүүлэлтээр хилийн шалгалтыг хийнэ. 5 Үнэ тариф Шуудангийн үйлчилгээний үнэ тарифыг өртөгт тулгуурлан тогтоодог.Өртгийн гол хэсгийг агаарын тээврийн зардал бүрдүүлдэг. Явуулагч тээврийн зардлаа цугларсан ачааны жингээс хамааруулан буурах шатлалтайгаар тогтоодог. 6 Монгол Улсын гаалийн хилээр нэвтрэх “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”д зааснаар шуудангийн байгууллага хүлээн авагчийг төлөөлөн илгээлтийн дагалдах бичиг баримт, эдийн тодорхойлолтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийдэг. Карго ачааг хил дээр ирэхэд ачааг хүлээн авагч өөрийн биеэр ирж гаалийн бүрдүүлэлтийг “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын дагуу хийлгэж ачаагаа хүлээн авдаг. Шуудангийн үйлчилгээний үнэ тарифыг тухайн үйлчилгээний өртөгт /цалингийн зардал, түрээсийн зардал, тээврлэлтийн зардал, харилцаа холбооны зардал г.м/ тулгуурлан тооцон гаргаж ХХЗХ-нд хянуулж тогтоосон үнээр үйлчлүүлэгчдэд сонголттойгоор үзүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллана. Шуудангийн логистик тээвэр зууч хоёр юугаараа ялгаатай вэ?, тусгай зөвшөөрлийг хаанаас авах вэ? Логистик нь дотроо шуудангийн, ачаа тээврийн гэж 2 хуваагддаг. Шуудангийн логистик үйлчилгээ нь Монгол Улсад өөрийн гэсэн MNS 5970 : 2009 стандарттай бөгөөд шуудангийн үйлчилгээний нэг хэсэг болон дэлхий нийтэд хөгжин ирсээр байна. Үйлдвэрлэгчээс нь үйлчлүүлэгч захиалагчдад барааг шууд гараас гарт хүргэх үйлчилгээ юм. Үйлчлүүлэгч-захиалагч захиалга хийж шуудангийн логистикийн компаниуд холбогдох бүх үйл ажиллагааг өөрсдийн удирдлага зохион байгуулалтаар хийн үйлчлүүлэгчийн хүссэн цагт хүлээлгэн өгдөг. Тусгай зөвшөөрлийг ХХЗХ-ноос авах бөгөөд дээрх хүснэгт 2-т заасан материалуудыг бүрдүүлдэг. Харин ачаа тээврийн логистик-тээвэр зуучийн үйлчилгээ нь зөвхөн тээвэрлэлтийн зохицуулалтыг хийдэг бөгөөд ачааг захиалагч өөрийн биеэр хариуцан гаалийн бүрдүүлэлтийг хийж авдаг. Ачаа тээврийн логистик-тээвэр зуучын тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авдаг. (УБТЗам, ГЕГ г.м)