Home / Articles / Үнийн санал авах тухай
Үнийн санал авах тухай
2015-02-12

Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь сонирхсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем”-ийн серверийн компьютерийг Виндоус сервер 2012 програмын хангамжийн албан ёсны эрхийн хамт нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас өмнө Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол улс, Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13 Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10:30 цагт  нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Монгол улс, Улаанбаатар-14201

Сүхбаатарын гудамж-13 Бага тойруу

6-р хороо, Метро бизнес төв А корпус 5 давхар

Мэдээлэл, үйлчилгээний хэсэг

Утас:304357, 304258

Факс:327720

Имэйл хаяг: info@crc.gov.mn

Вэб хаяг: www.crc.gov.mn