Home / Articles / Ericsson компанитай хамтран “LTE-5G технологийн хувьсгал” сэдвээр...
Ericsson компанитай хамтран “LTE-5G технологийн хувьсгал” сэдвээр семинар зохион байгуулна
2015-01-28
Ericsson компанитай хамтран “LTE-5G технологийн хувьсгал” сэдвээр семинар зохион байгуулна Ericsson компанитай хамтран “LTE-5G технологийн хувьсгал” сэдвээр семинар зохион байгуулна

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Ericsson компанийн удирдлага, мэргэжилтнүүдийг урьж “LTE-5G технологийн хувьсгал” сэдэвт семинарыг 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагаас Харилцаа холбооны зохицуулах хорооны 12 давхарын хурлын зааланд зохион байгуулна. Энэхүү семинарт Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХХК, Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-иудын, байгууллагуудын төлөөлөл оролцож Ericsson компаниас 5G технологийн хувьсгал, давтамжийн төлөвлөлтийн талаарх танилцуулга, хэлэлцүүлэг хийгдэнэ.

Хаана болох: Харилцаа холбооны зохицуулах хороо 
  12 дугаар давхрын хурлын танхим
Хэзээ: 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт
Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Хамтран ажиллах: Ericsson компани