Монголын Хөгжлийн Гарц төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 11 дэх жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХYН-2014” шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2014 оны 12 дугаар сарын 23-нд тодорлоо.
Тус арга хэмжээг зохион байгуулахад Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь хамтран зохион байгуулагч-байгууллагаар оролцов.
Мэдээллийн Технологийн салбарын 2014 Оны шилдгийн шилдгээр:
МАНЛАЙЛАГЧ
Д.Болор, Скайтел группын гүйцэтгэх захирал
ПРОГРАМ ЗОХИОГЧ
А.Ариунболд, ЕСМ ХХК-ийн програмист
СУДЛААЧ
Д.Чулуунхишиг, Математикч-програм зохиогч
ИНЖЕНЕР
Г.Дэлгэртөр, УБТЗ-ын дохиолол холбооны 3-р ангийн холбоо хариуцсан ахлах инженер
ТЕХНИКЧ
Ц.Баярбилэг, Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Орхон аймгийн салбарын ADSL инженер
АНХДАГЧ
Р.Оюун, ЖЭМР ХХК-ийн ерөнхий захирал
ТҮШЭЭ-ДЭМЖИГЧ
Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд асан
ГАДААД-ДЭМЖИГЧ
Ким Мён Хи, БНСУ-ын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Холбооны Технологи, Ирээдүй Хөгжлийн Яамны Радио давтамж удирдлагын төвийн төлөвлөлтийн газрын захирал
ГрэйпСити Монгол ХХК-ийн технологийн газрын дарга А.Мөнх нь Олон нийтээс хамгийн их санал авсан нэр дэвшигчээр шалгарлаа.
Шилдгүүдийн шагналыг “Мэдээллийн Технологийн Оны хүмүүсийн нөхөрсөг уулзалт, 2014 оны шагнал гардуулах ажиллагаа”-ны үеэр санаачлагчид, хамтран зохион байгуулагч төр, хувь, ТББ-ууд, ажлын хэсгийн төлөөлөл тус тус гардуулсан болно.
Санаачлагч: Монголын Хөгжлийн Гарц ТББ
Хамтран зохион байгуулагчид: МТШХХГ, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, МТҮП, ШУА, МҮХАҮТ, МИДАС/МОНИТА ТББ
Эх сурвалж: http://www.mongolia-gateway.mn/itprize/