Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 410-р тоот тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо болон Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд сургалт, семинар зохион байгуулна. Сургалтад ХЗЯ, ОБЕГ, НМХЕГ болон СЭМҮТ-ийн мэргэжилтнүүд ирж журмын хэрэгжилт, галын аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт болон бусад чиглэлээр илтгэл тавина.
Сургалт 2014 оны 12 дугаар сарын 23 –ны өдрийн 10:00 цагаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хурлын зааланд болно.