Home / Articles / “Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт 2015” сэдэвт хэлэлцүүлэг...
“Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт 2015” сэдэвт хэлэлцүүлэг болно
2014-12-04
“Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт 2015” сэдэвт хэлэлцүүлэг болно “Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт 2015” сэдэвт хэлэлцүүлэг болно

Харилцаа холбооны зохицуулах  хорооноос  шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллага болон шуудангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудын дунд “Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг хоёр дах жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Бест вестерн премьер туушин” зочид буудлын Соёмбо танхимд болно.

“Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт 2015” сэдэвт тус арга хэмжээнд анхдугаар хэлэлцүүлгээс холбогдох байгууллагуудад гаргасан зөвлөмж бичгийн биелэлт, үр дүн болон шуудангийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хийгдэж буй “Шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем” болон “Бүсчлэлийн кодын систем” программ хангамжийн талаар мэдээлэл хүргэнэ.

Энэ үеэр Монгол улсын хаягжилтын талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлын тухай хаягжилт, хот төлөвлөлтийн асуудлыг хариуцсан төрийн болон нийслэлийн удирдах байгууллагууд оролцон илтгэл тавих ба цаашид хаягжилт, бүсчлэлийн кодын талаар авах арга хэмжээ болон хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг өрнүүлэх болно.