Home / Articles / Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга
2014-11-07

Огноо: 2014.11.07

Сонгон шалгаруулалтын дугаар: ХХЗХ/Т5/Ku-DTH/2014 
   
Сонгон шалгаруулалтын нэр: Телевиз, радиогийн олон сувгийг сансрын холбооны хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Телевиз, радиогийн олон сувгийг сансрын холбооны хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах” тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 150 000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтанд ирүүлэх төслийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтанд оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.  

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг энэхүү урилгад дурдсан хаягаар авч болно.

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.

Утас: 304258, 304257 Факс: 327720
Веб хуудас: www.crc.gov.mn
Цахим шуудан: info@crc.gov.mn