Home / Articles / Радио давтамж ашиглаж буй тусгай зөвшөөрөл болон...
Радио давтамж ашиглаж буй тусгай зөвшөөрөл болон эрхийн бичиг эзэмшигчдэд хүргэх мэдэгдэл
2014-09-04

Радио  давтамж ашиглаж буй тусгай зөвшөөрөл болон эрхийн бичиг эзэмшигчдэд хүргэх мэдэгдэл:

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл болон эрхийн бичиг эзэмшигч  доорх нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээний хугацаа дууссан тул 2014.10.01-ны дотор гэрээг сунгах хүсэлтээ ХХЗХ-нд ирүүлнэ үү.

Хүсэлт ирүүлээгүй тохиолдолд  “Радио долгионы тухай” хуулийн 18 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг цуцлах”, 13.3 “Эрхийн бичгийг  шилжүүлэх, түүний хугацааг сунгах, хүчингүй болгох асуудлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу Зохицуулах хороо шийдвэрлэнэ.” Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 8.1 “Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 буюу түүнээс дээш хоногийн өмнө, эрхийн бичгийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг эрхийн бичгийн хугацаа дуусахаас 21 буюу түүнээс дээш хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана.”;  8.11 “Энэхүү журмын 8.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй бол сунгахгүй байх нэг үндэслэл болж болох бөгөөд түүнээс үүдэн гарах аливаа хохирол, асуудлыг Зохицуулах хороо хариуцахгүй.”  гэсэн заалтуудыг зөрчих тул хүчингүй болгох үндэслэл болж байгааг үүгээр мэдэгдье.

Хугацаа дууссан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл

Тусгай зөвшөөрөл

Эрхийн бичиг