Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь “Цахим гарын үсгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглахтай холбоотой цогц бичиг баримт боловсруулах саналыг 2014 оны 08 дугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг урьж байна, үүнд:
- Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглахтай холбогдсон нийтлэг дүрэм, журам, заавар
- Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн стандарт;
- Гэрчилгээ олгохтой холбогдсон нийтлэг журам;
- Тоон гарын үсгийн мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журам;
- Бүртгэлийн нэгж байгуулах, бүртгэлийн үйл ажиллагаа явуулах журам;
Дээрх бичиг баримтыг боловсруулахаар сонирхсон хувь хүн болон төслийн баг нь бичиг баримтыг боловсруулахад шаардлагатай ажлын агуулга, цар хүрээ, боловсруулах хугацаа болон үнийн талаар саналаа дээр заасан хугацаанд ирүүлнэ үү.
Ирүүлсэн саналыг авч үзээд дараах шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулна.
Бичиг баримт боловсруулах ажлыг гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- судалгааны ажил хийж байсан туршлагатай, тухайн мэргэжлээрээ судалгааны ажлыг дотоодын болон олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн
- тухайн чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэргэжлээрээ сүүлийн 3 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа.
Харилцах утас:304257, 304258
И-мэйл: info@crc.gov.mn
Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв,
Улаанбаатар-14201, Монгол Улс
Вэб хаяг: http://www.crc.gov.mn/