Home / Articles / "ISP/IXP BGP Workshop" сургалт зохиогдож байна
"ISP/IXP BGP Workshop" сургалт зохиогдож байна
2014-07-28
"ISP/IXP BGP Workshop" сургалт зохиогдож байна "ISP/IXP BGP Workshop" сургалт зохиогдож байна

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олон улсын NSRC (Network Startup Resource Center), Швед улсын интэрнэт харилцан холболтын Nethod байгууллагуудтай хамтран интэрнэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад интэрнэтийн харилцан холболтын BGP протоколын талаар сургалт явуулж байна.

Энэхүү сургалт нь дотоодын интэрнэт харилцан холболтын байгууламжийн үйл ажиллагааг сайжруулан үйлчилгээ үзүүлэгч компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг болох ач холбогдолтой юм.

Сургалтанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй  интэрнэтийн үйлчилгээ үзүүлэгчдээс гадна үүрэн холбооны операторуудын инженерүүд оролцож байна. Сургалт 7 сарын 28-31 өдрүүдэд Мэдээллийн Технологийн Үндэсний  Паркийн Силикон хаус сургалтын төвд үргэлжилнэ.