Home / Articles / Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ...
Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонсголд хийсэн 2014 оны 2 дугаар улирлын хэмжилтийн тайлан мэдээлэл
2014-07-07

/2014 оны 2 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч мэдээ/

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны  Радио долгион хяналтын төвөөс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд радио давтамжийн  суурин хяналтын станц ашиглан 2014 оны 2 дугаар улиралд хийсэн хэмжилтийн үр дүнг танилцуулж байна.

Радио долгионы хяналтын төвийн Метромол төв болон Орбитод байрлах суурин хяналтын системүүдийг ашиглан хотын төв болон баруун бүсэд харьцуулсан хяналтыг хийж, үр дүнг боловсрууллаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 2014 оны 05 дугаар сарын 05-наас 23-ны хооронд бүх хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тоног төхөөрөмжийг хэмжилт, шалгалтанд хамруулж, хэмжилт шалгалтын төлөвлөгөөт хугацааны хуваарийн дагуу түр хугацаагаар нэвтрүүлэгчдийг унтраах буюу нөөцийн горимд шилжин ажиллуулж, хэмжилт шалгалт хийв.

Хяналтын үр дүнд:

  • Хэт богино долгионы ФМ-91.1 МГц болон ФМ-92.1 МГц-ийн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь 5 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эдгээр хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь хотын төвд сонсгол сайн, шуугиангүй сонсогдож байгаа ч захын хэсэг буюу Орбит дах хяналтын төвд сонсгол мэдрэгдэхгүй их хэмжээний шуугиантай байна. Эндээс дүгнэхэд эдгээр хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тархалт хангалтгүй байна. Иймд тархалтын хэмжилт хийлгэх шаардлагатай.
  • Хэт богино долгионы ФМ-107 МГц-ийн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь хотын төвийн  хэсэгт шуугиан ихтэй. Зурвасын хэмжээ өргөн, давхцал ихтэй байгаа тул зурвасан шүүр тавих шаардлагатай.
  • 2014 оны 6 дугаар сараас хэт богино долгионы ФМ-95.7 МГц, ФМ-98.1 МГц болон ФМ-99.3 МГц-ийн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонсгол сайжирсан.

Тус хорооны Радио долгион хяналтын төвийн суурин хяналтад нийт 30 хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид хамрагдсанаас:

  • Хэвийн ажиллаж байгаа – 16 радио станц;
  • Бага хэмжээний шуугиантай – 4 радио станц /ФМ-107.5 МГц, ФМ-103.1 МГц, ФМ-100.1 МГц, ФМ-106.6 МГц/
  • Байнгын их хэмжээний шуугиантай – 5 радио станц /ФМ-99.3 МГц,ФМ-101.7 МГц, ФМ-102.1 МГц, ФМ-96,3 МГцболон ФМ-104 МГц/
  • Ажиллахгүй байгаа – 3 радио станц /ФМ-91.7 МГц, ФМ-92.1 МГц, болон ФМ-105 МГц/
  • Тархалт хангалтгүй-2/ФМ-91.1 МГц, болон ФМ-92.1 МГц/

Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонсголд хийсэн радио давтамжийн суурин хяналтын 2014 оны 2 дугаар улирлын хэмжилтийн нэгдсэн тайланг үзнэ үү.