Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд ИНЖЕНЕР шалгаруулж авна-2 хүн
Ажлын байр: Хяналтын инженер
Ажлын байрны үндсэн зорилт:
- Зөөврийн, хөдөлгөөнт болон суурин хяналтын станцын хяналтыг хийж гүйцэтгэх, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах
- Зөөврийн, хөдөлгөөнт болон суурин хяналтын станцын техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцах
Тавигдах шаардлага:
- Радио холбооны инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
- Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг зохих түвшинд эзэмшсэн байх
- Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
- Баримт бичиг боловсруулах чадвартай
- Хариуцлага хүлээх чадвартай байх
- Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай
- Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
- Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалт, ярилцлага урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 06 дугаар сарын 09 өдөр
Материал хүлээн авах хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Утас: |
304257, 304258 |
Факс: |
327720 |
Цахим хаяг: |
www.crc.gov.mn |