Home / Articles / Хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны үйлчилгээний зохицуулалтын тухай...
Хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны үйлчилгээний зохицуулалтын тухай танилцуулга
2014-05-27

Олон улсад хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны системүүд асар хурдацтайгаар хөгжин хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа энэ эрин үед хиймэл дагуулын хөдөлгөөнт системийн олон төрлийн хэрэглэгчийн хөдөлгөөнт төгсгөлийн төхөөрөмжүүд зах зээлд орж нийлүүлэгдэн ашиглагдаж байна.

Манай улсын мэдээлэл, харилцаа холбооны зах зээлд хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрөөд байна.  Хөгжлийн чиг хандлага, хэрэглээ, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, тэдгээрт тавигдах техникийн болоод үйлчилгээний, чанарын стандарт, нөхцөл шаардлага, зохицуулалтын чиглэл дутмаг байна.

Иймд үүнтэй холбогдуулан тус хорооноос  Сингапур, Канад улсуудын хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны зах зээлийн хөгжлийн чиг хандлага, зохицуулалтын баримт бичгүүдийн талаар судалгаа хийснийг олон нийтэд мэдээлэл болгож хүргэх зорилгоор танилцуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоост хандаж авна уу.