Home / Articles / Дархан-уул аймгийн дархан суманд тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ...
Дархан-уул аймгийн дархан суманд тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамжийн ашиглалт, болон үйлчилгээний байдалд хэмжилт, хяналт шалгалт хийлээ
2014-05-23

Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулж буй телевиз, радио өргөн нэвтрүүлгийн болон олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд  2013 онд хийгдсэн хэмжилт шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн байдал болон техникийн стандарт шаардлага, тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд 2014 оны 04 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд тус хорооноос томилогдсон ажлын хэсэг ажиллаж, хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үйлчилгээ эрхлэгчдийн хэмжилт, хяналт шалгалтын тайланг дараах хавсралтуудад дэлгэрэнгүй үзүүлэв.

НЭГ. ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД

Тус суманд телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх  болон радио давтамж ашилах тусгай зөвшөөрлийн дагуу 4 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байгаагаас хэмжилт хийх үед 3 телевиз  нэвтрүүлгээ агаараар цацаж, 1 телевиз нь шилэн кабелийн холбогч коннектор гэмтсэн тул эфирээр нэвтрүүлгээ цацаагүй кабелийн телевизүүдээр нэвтрүүлгээ явуулж байв.

Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал, тухайлбал, Монгол бүтээлийн эзлэх хувь хэмжээ, тухайн телевизийн өөрийн бүтээл үйлдвэрлэл, хөтөлбөрөө бэлтгэхдээ олон нийтийг танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхэд хөгжил боловсролын чиглэлийн нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг байдал зэргийг авч үзлээ.  Дэлгэрэнгүйг хүснэгт 1-т үзүүлэв.

Хүснэгт 1

Эзэмшигчийн нэр

 

ТЗ-ийн дугаар, нэвтрүүлэгчийн гаралтын  чадал,  суваг, давтамжийн зурвас

2013 онд шалгагдсан байдал

2014 онд шалгагдсан байдал

1

Аа Жи Би ХХК

044/TV07  

 

100 W

3-р суваг;

/76-84 МГц/

Үйл  ажиллагаа явуулаагүй.

Шилэн кабелийн холбогч коннектор гэмтсэн тул эфирээр нэвтрүүлгээ цацаагүй. Кабелийн телевизүүдээр нэвтрүүлгээ явуулж байсан.

033 /B/ TV 07

Монгол бүтээлийн эзлэх хувь  30.2% байгаа нь нөхцөл шаардлагын хэрэгжилт хангаагүй. Студийн стандарт шаардлага хангалтгүй.

2

Лха ХХК

052/TV02

 

100 W

 8-р суваг;

  • Газардуулга хийгээгүй.
  • Хажуугийн цацаргалттай.
  • Газардуулга хийсэн
  • Нэвтрүүлэгчийн гаралтанд зурвасан шүүр тавьж хажуугийн цацаргалтыг арилгасан байв.
 

030 /B/ TV 05

 

Монгол бүтээл 39.6% байгаа нь нөхцөл шаардлагын хэрэгжилт хангалтгүй.  Студийн стандарт шаардлага, тохижилт сайн байлаа.

3

Дархан мэдээлэл төв ХХК

036/TV05

 

100 W

10-р суваг

  • Тусгай зөвшөөрөлд заагдсан чадлаар ажиллаагүй, дамжуулах, тусгай зөвшөөрөлд чадлын өөрчлөлтийг оруулаагүй.
  • Газардуулга хийгээгүй.
  • Хажуугийн цацаргалттай.
  • Хэмжилт хийх нөхцөл боломжоор хангаагүй тул газардуулга, чадлыг шалгах боломжгүй. 
  • Хажуугийн цацаргалтыг арилгаагүй.
 

013 /B/ TV 04

 

Монгол бүтээл  58.5% -тай байгаа нь нөхцөл шаардлагын  хэрэгжилт хангалттай. Зарын цаг нь 1 цагт 30 минутаар явж байсан нь нөхцөл шаардлагыг зөрчиж байв. Ажлын байр, студийн тохижилт, акустик сайтай хэдий ч студэд эфирийн хяналтын өрөө, радиогийн студи, эфир зэргийг  нэг дор байрлуулсан нь стандарт шаардлагад нийцэхгүй. 

4

Сатурн Комплекс ХХК

168/TV54

 

500 W

12-р суваг

  • Тоног төхөөрөмжийн газардуулга хийгээгүй.
  • Хажуугийн цацаргалттай.
  • Газардуулга хийсэн
  • Хажуугийн цацаргалттай.
 

225 /B/ TV 40

 

Монгол бүтээл 2%, өөрийн бүтээл үйлдвэрлэл байхгүй нөхцөл шаардлагын хэрэгжилт туйлын хангалтгүй.

5

РТУТҮГ

250W

39,43,47,49,52, 54-р суваг

Гаралтын дохионы түвшинг тэнцвэржүүлэх

Зөрчил илрээгүй

ХОЁР: РАДИОГИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД

Дархан-Уул аймгийн Дархан суманд нийт радио өргөн нэвтрүүлгийн 9 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэйгээс хэмжилт шалгалтын явцад  үйл ажиллагаа явуулж байсан 6, үйл ажиллагаа явуулаагүй 3 үйлчилгээ эрхлэгч байна. Дэлгэрэнгүйг хүснэгт 2-т үзүүлэв.

Хүснэгт 2

Эзэмшигчийн нэр

ТЗ-ийн  дугаар, нэвтрүүлэгчийн гаралтын  чадал,  давтамжийн зурвас

2013 онд шалгагдсан  байдал

2014 онд шалгагдсан   байдал

1

Ауразон ХХК

452/FM149

 

FM-100S нэвтрүүлэгч 23 ш 100 Вт

89.9МГц

Зурвасын өргөнийг стандартын дагуу тохируулан ажиллуулаагүй.

Зурвас өргөнийг тохируулаагүй

интермодуляци үүсч байсан

452/В/FM149

2

Шинэ Монгол Долгион ХХК

469/FM155

 

99.1 МГц; 100W

Үйл ажиллагаа явуулаагүй

Үйл ажиллагаагаа  явуулаагүй түр зогсоосон талаарх тайлбар мэдээлэл, албан тоот ирүүлсэн.

162/В/FM42

3

Дархан мэдээлэл төв ХХК

087/FM23

 

102.5 МГц;       600 W

  • Газардуулга хийгээгүй.
  • Интермодуляци үүсч байсан.
  • 2 ФМ-ийн антенны байршлыг өөрчлөх  шаардлагатай.
  • Тусгай зөвшөөрөлд заагдсан чадлаар нэвтрүүлгээ дамжуулаагүй, тусгай зөвшөөрөлд чадлын өөрчлөлтийг оруулах шаардлагатай.
  • Хэмжилт хийх нөхцөл боломжоор хангаагүй тул газардуулга, чадлыг шалгах боломжгүй байв.
  • Хажуугийн цацаргалтыг арилгаагүй, цацаргалт үүсч байв.
  • Антенны байршлыг өөрчлөөгүй
 

053/В/FM08

 

Тогтсон нэвтрүүлэг, хөтөлбөр хуваарьтай, Монгол бүтээл  46.3%,  хүүхэд, залуучуудын хөгжлийг   дэмжих чиглэлийн    тогтсон нэвтрүүлгүүдтэй. Радиогийн студи стандарт шаардлага хангалтгүй.

4

Аа Жи Би Ти Виз ХХК

500/FM165

 

105,0 МГц; 250 W

  • Газардуулга хийгээгүй.
  • Ашиглаж буй радио линкийг буулгах шаардлагатай.
  • Төр захиргааны байранд үйл ажиллагаа явуулж байсан  аж ахуй нэгжүүдийг нүүлгэж байгаатай холбоотойгоор  радиогийн студийг нүүлгэж өөр газарт шилжүүлж байв.
 

048/В/FM98

5

МЦХ ХК

033/FM01

 

105.5 МГц - бүх аймгуудын төвд   100 W

Хажуугийн цацаргалтыг арилгах шаардлагатай.

  • Хажуугийн цацаргалт, интермодуляци  үүсч байсан.
  • МЦХ ХК-иас РТСУТҮГазарт шилжүүлсэн

6

Хос дог ХХК

421/FM144

 

FM-100S нэвтрүүлэгч 1 ш 500 Вт, 106.5МГц

  • ТЗ-ийн хугацаа дууссан.
  • Зөвшөөрөлгүй радио линк ашиглаж байсан.
  • ТЗ-ийн хугацааг сунгуулсан
  • Шилэн кабелиар нэвтрүүлгээ дамжуулахаар гэрээ хийгдэж байв.
 

075/В/FM17

 

Тогтсон нэвтрүүлэг, хөтөлбөртэй.   Студийн стандарт шаардлага хангалттай.

7

АББО ХХК

 

310 /FM107

 

107.1 МГц

Үйл ажиллагаа явуулаагүй

  • Үйл ажиллагаа явагдаж байсан
  • Хажуугийн цацаргалттай

504/В/FM92

Тогтсон хөтөлбөр, хөтлөгчгүй,   дууг өрж  олон цагаар нэвтрүүлдэг.  Өөрийн бүтээл үйлдвэрлэл байхгүй зэрэг нь нөхцөл шаардлагын хэрэгжилт  туйлын хангалтгүй. Шалгалтаар студийг тохижуулан засвар хийж, студийн  үйл ажиллагаагаа  түр зогсоосон байв.

8

Лха ХХК

010 /FM22

 

107.5 МГц; FM нэвтрүүлэх станц 1ш 300 Вт

  • Газардуулга хийгээгүй.
  • Хажуугийн цацргалттай
  • Газардуулга хийгдсэн
  • Хажуугийн цацаргалтийг арилгасан
 

 

034/В/FM04

 

Тогтсон хөтөлбөр хуваарьтай, Монгол  бүтээл 50%-тай нөхцөл шаардлагын хэрэгжилт хангалттай.  Үйл ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр зах зээлийн судалгааг хийж 2014 онд хийх   нэвтрүүлгийн төлөвлөгөөг батлан гаргаж түүнийхээ дагуу өрх толгойлсон эмэгтэйчүүдэд чиглэсэн зорилтот нэвтрүүлгүүдийг  бэлтгэн хүргэдэг байна.

9

Дархан хотын олон нийтийн радио

 

100W,

Орхон -106

Тусгай зөвшөөрөлгүй

үйл ажиллагаа явуулж байсан.

Үйл ажиллагаа явуулаагүй байв.

 

ГУРАВ: ТЕЛЕВИЗИЙН ОЛОН СУВГИЙГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД

Дархан-Уул аймгийн Дархан суманд тусгай зөвшөөрлийн дагуу нийт 3 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж  байна.  Дэлгэрэнгүйг хүснэгт 3-т үзүүлэв.

Хүснэгт 3

Эзэмшигчийн нэр

ТЗ-ийн дугаар, нэвтрүүлэгчийн гаралтын чадал, давтамжийн зурвас

2013 онд шалгагдсан байдал

2014 онд шалгагдсан  байдал

1

Лха хөх тэнгэр ХХК

467/MMDS64

20W

2200-2300 МГц

2300-2407МГц давтамжийн зурвасыг тусгай  зөвшөөрөлгүй  ашиглаж байсан.

Зөрчлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч ажилласан боловч тодорхой үр дүнд хүрээгүй.             2300-2407МГц давтамжийг ашигласан хэвээр байсан.  Энэ талаар тус хороонд тайлбар, мэдээлэл, радио давтамж ашиглах талаар хүсэлт ирүүлсэн.

 

 

029/Б/CATV06

  • Студийн тоног төхөөрөмжийн холболт суурилуулалт хангалтгүй.
  • Холболтын схем зургийг  ил тод байршуулаагүй.
  • Техникийн үзлэг үйлчилгээ хийх заавар журамгүй.
  • Хэрэглэгчтэй байгуулж буй гэрээ нь 1 талын эрх ашиг давамгайлсан.
  • Хэрэглэгчийн гэмтэл саатлын бүртгэл, хөтлөлт хангалтгүй.
  • Тусгай зөвшөөрөлгүй “Түмний зар” нэртэй урсдаг үгэн  зарын сувгийг ажиллуулж байсан.
  • Тоног төхөөрөмжийн холболт суурилуулалтыг сайжруулсан.
  • Холболтын схем зургийг  ил тод байршуулсан.
  • Техникийн үзлэг үйлчилгээ хийх заавар журам батлаж, үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллаж байв.
  • Хэрэглэгчтэй байгуулж буй гэрээг эрх зүйн хувьд шинэчилсэн. 
  • Хэрэглэгчийн гэмтэл саатлын бүртгэл, хөтлөлтийг сайжруулж, гэмтэл саатлын дуудлагын мэдээлэлдээ анализ хийж,  түүнийг арилгах, бууруулах  талаар арга хэмжээ авч ажиллаж байв.

Тусгай зөвшөөрөлгүй “Түмний зар” нэртэй урсдаг үгэн  зарын сувгийг зогсоосон.

2

Сатурн Комплекс ХХК

257/MMDS37

2500-2700 МГц;

 20 W

Зөрчилгүй

Зөрчилгүй.

368/Б/ CATV 64

  • Студийн тоног төхөөрөмжийн холболт суурилуулалт хангалтгүй.
  • Нөхцөл шаардлагын дагуу ОСДҮЭ нь телевизийн  тусгай зөвшөөрөл эзэмшихгүй гэсэн заалтыг зөрчсөн. 
  • Студийн тоног төхөөрөмжийн холболт суурилуулалтыг сайжруулаагүй.
  • Тусгай зөвшөөрлийн  эзэмшлийн салгалтыг хийлгээгүй.
 

3

Ди Би Эс ХХК

486/MMDS65

 

2700-2900 МГц; 50W

Газардуулга хийгээгүй.

Хэмжилт хийх нөхцөл боломжоор хангаагүй тул газардуулга, чадлыг шалгах боломжгүй.

128/Б/ CATV 19

  • Хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх хэсэгтээ гэмтэл саатлын бүртгэл хангалтгүй.  Гарсан гэмтэл сааталд дүн шинжилгээ хийж ажилладаггүй.
  • Үйлчилгээ эрхлэгчидтэй албан ёсны гэрээг байгуулаагүй.
  • Тусгай зөвшөөрөлгүй урсдаг үгэн  зарын сувгийг явуулж байсан.
  • Гэмтэл саатлын дуудлагыг  төрлөөр нь ангилсан хэдий ч дуудлагыг бууруулах талаар авсан арга хэмжээ нь тодорхой бус;
  • Орон нутгийн үйлчилгээ эрхлэгчидтэй албан ёсны гэрээг байгуулаагүй;
  • Кабель шугамын бэхэлгээ, багцлалтгүй, кабелиуд эмх цэгцгүй;
  • Хэрэглэгчтэй үйлчилгээний нөхцөл, хүлээх үүрэг хариуцлагын талаар гэрээ байгуулж ажилладаггүй.
  • Тусгай зөвшөөрөлгүй урсдаг үгэн  зарын сувгийг зогсоосон.
  •  Ажлын байр, ажиллах орчин нөхцөл сайтай.
 

 

ДӨРӨВ: КАБЕЛИЙН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД

Дархан-Уул аймгийн Дархан суманд тусгай зөвшөөрлийн дагуу нийт 3 кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж  байна.  Дэлгэрэнгүйг хүснэгт 4-т үзүүлэв.

Хүснэгт 4

Зөвшөөрлийн дугаар

Эзэмшигчийн нэр

Сувгийн төрөлжилт

2014 нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал

1

794/В/CH 52

Лха ХХК

Кино

Кино суваг нь  төрөлжсөн чиглэлээ илэрхийлдэг. Сувгийн тогтсон  хөтөлбөргүй,  Монгол болон өөрсдийн бүтээл үйлдвэрлэл бага байгаа нь нөхцөл шаардлагын хэрэгжилт хангалтгүй.

795/В/ CH 53

Хөгжим

Сувгийн төрөлжсөн чиглэлээ илэрхийлдэг.  Үнэ тарифыг ил тод мэдээлдэг хэдий ч сувгийн тогтсон хөтөлбөргүй, өөрсдийн  бүтээл үйлдвэрлэл бараг байхгүй,  зарим  мессеж нь зарын шинжтэй шууд эфирт гарч байсан нь нөхцөл шаардлагыг хэрэгжилт хангалтгүй. 

2

778/В/CH36

Дархан мэдээлэл төв ХХК

Хөгжим

Сувгийн төрөлжсөн чиглэлээ илэрхийлдэг.  Үнэ тарифыг ил тод мэдээлдэг хэдий ч сувгийн тогтсон хөтөлбөргүй, өөрсдийн  бүтээл үйлдвэрлэл бараг байхгүй, зарим  мессеж нь зарын шинжтэй шууд эфирт гарч байсан нь нөхцөл шаардлагын хэрэгжилт хангалтгүй.