Home / Articles / “Хөдөлгөөнт холбооны хэрэглэгчийн төхөөрөмжийн тохирлын үнэлгээ” сэдэвт...
“Хөдөлгөөнт холбооны хэрэглэгчийн төхөөрөмжийн тохирлын үнэлгээ” сэдэвт сургалт
2014-04-24
“Хөдөлгөөнт холбооны хэрэглэгчийн төхөөрөмжийн тохирлын үнэлгээ” сэдэвт сургалт “Хөдөлгөөнт холбооны хэрэглэгчийн төхөөрөмжийн тохирлын үнэлгээ” сэдэвт сургалт

Тус хорооны РДЗХА-ны баталгаажуулалтын албаны мэргэжилтэн Ц.Чулуунбат 2014 оны 3 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд Тунис улсад Австралийн засгийн газар, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын хамтарсан төслийн санхүүжилтээр “Хөдөлгөөнт холбооны хэрэглэгчийн төхөөрөмжийн тохирлын үнэлгээ” сэдэвт сургалтанд Монгол Улсын Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт чиглэлээр илтгэл тавьж оролцлоо. Тус сургалтанд Арабын холбооны гишүүн Эмират, Коморос, Судан, Алжир, Иемэн улсууд оролцож харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын чиглэлээр харилцан туршлага судлах, өөрийн орны байр суурь, зохицуулалт, тулгамдсан асуудлаар санал солилцсон юм. Тус сургалтыг Тунисын Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын үндсэн үйл ажиллагаа, хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1991 онд байгуулагдсан Тунисын Харилцаа холбооны сургалт, судалгааны төв (CERT), Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран тус төвийн сургагч багш нар, сургалтын байр, баталгаажуулалтын лабораторид түшиглэн зохион байгуулсан.

Тухайлбал Тунисын харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тохирлын үнэлгээ, баталгаажуулалт, техникийн хяналт, хэмжилт туршилт, мөрдөх стандарт, техникийн нөхцөл шаардлага, хууль эрх зүй, зохицуулалт, баталгаажуулалтын байгууллагын бүтэц зохион байгуулалт, сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага, хэмжүүрийн багаж хэрэгсэл, технологи, үйл ажиллагааны талаар онол, дадлагын ажлыг хослуулан сургалтыг зохион байгууллаа. Сургалтын материал, илтгэлүүдтэй дараахь линкээр орж танилцана уу.

http://www.itu.int/en/ITU-D/Technology/Pages/Events.aspx