Home / Articles / Улаанбаатар хотод радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх...
Улаанбаатар хотод радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийх гэж байна
2014-04-22

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, Оюуны өмчийн газрын дарга нарын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хамтарсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотын радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 2014 оны 5 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын  05-ны хооронд ХХЗХ, ОӨГ-ын хамтарсан үзлэг шалгалт хийх гэж байна.

Шалгалтын зорилго: Монгол Улсын хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт, “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн ерөнхий нөхцөл шаардлага”-ын хэрэгжилт, техникийн стандарт хангасан байдалд үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арга хэмжээ авах, заавар зөвлөмж өгөхөд оршино.

Хяналт шалгалт хийх гэж байгаатай холбогдуулан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны 11 цагт ХХЗХ-ны хурлын зааланд ФМ радиогийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж хамтарсан удирдамжийг товч танилцуулж, шалгалтыг хэрхэн явуулах, үзлэг шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар зөвлөмж мэдээлэл өглөө.

Үзлэг шалгалтанд хамрагдах газрууд:

  • Улаанбаатар хотод радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид

Үзлэг шалгалтын бүрэлдэхүүн

  • Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газрын хамтарсан баг

Хяналт шалгалт хийх чиглэл:

  • Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, техникийн стандарт хангасан байдалд дараах чиглэлээр үзлэг шалгалт хийх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч хуулийн дагуу хариуцлага ноогдуулах, заавар зөвлөгөө өгөх; Үүнд:

 1.    Хууль тогтоомжийн хэрэгжилт, бичиг баримтийн бүрдэлтийн чиглэлээр:

(тухайлбал: тусгай зөвшөөрлийн хугацаа, эзэмшил, хаягийн өөрчлөлт шинэчлэлийг мэдэгдсэн эсэх, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн байдал,  зөвшөөрөгдсөн зурвас, хамрах хүрээнд үйл ажиллагаа явуулж буй эсэх, техник төхөөрөмжүүд зөвшөөрөгдсөн байгууллагын баталгаажуулалтын гэрчилгээтэй эсэх гм. )

  • Харилцаа холбооны тухай хууль (12.1.1,12.1.2, 25.2  г.м)
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (15.16.1, 15.16.2 г.м)
  • Радио долгионы тухай хууль (10.1.3, 12.2, 19.2.)
  • Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага( 3.9, 4.2, 3,7, 9.3,9.4 )
  • Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ерөнхий нөхцөл шаардлага
  • Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага

 2.    Техник, стандартын хэрэгжилтийн чиглэлээр:

(радио студийн байранд тавих үндсэн шаардлага, студийг гадны дуу чимээнээс тусгаарласан байдал, студийн тоног төхөөрөмжинд тавих шаардлага, студийн аюулгүй ажиллагаанд тавих шаардлага хангасан эсэх, үйлчилгээний чанар, үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах удирдлага, хяналтын систем, техникийн нөхцөл шаардлага хангасан эсэх, техникийн чанар, техникийн ашиглалт үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээнд тавигдах шаардлага хангасан байдал г.м)

  • Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ерөнхий нөхцөл шаардлага (7, 8 )
  • “Радиогийн студийн үндсэн шаардлага”1-р хэсэг  Монгол улсын стандарт
  • МNS5592-1:2006
  • “Радиогийн студийн тоног төхөөрөмжинд тавих ерөнхий шаардлага” Монгол улсын стандарт МNS 5591-2:2006
  • Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага
  • Нэвтрүүлэх станцыг шалгахдаа
  • Техник тоног төхөөрөмжид хэмжилт хийж баталгаажуулах (Орбитод байрлах Радио долгионы хяналтын төвд (РДХТ) тусгай хуваарийн дагуу FM нэвтрүүлэгчүүдийг аваачиж баталгаажуулалтын хэмжилт хийх)
  • FМ-ийн байранд хэмжилт хийж РДХТ-д хийсэн хэмжилттэй харьцуулах. Антенн нэвтрүүлэгчийн холболтыг шалгах.
  • Студиэс нэвтрүүлэгч хүртлэх холболтыг шалгах (FФ линк)
  • Суурин хяналтын станцад хийсэн өдөр тутмын хэмжилтийн үр дүнг авч үзэх

 3.    Хөтөлбөрийн агуулгад тавигдах шаардлагын хэрэгжилтийн чиглэлээр

(хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх, хөтөлбөрийн бүтэц,1 цагийн зар сурталчилгааны хэмжээ, хэтрэлт, зар сурталчилгаанд тавих хяналт,  монгол бүтээлийн эзлэх хувь, өөрийн бүтээл үйлдвэрлэлийн хувь хэмжээ, хөтлөгчтэй нэвтрүүлгийн хувь хэмжээ г.м)

  • Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага (5.1-5.4,5.7)
  • Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг, кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага

 4.    Оюуны өмчийн чиглэлээр

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах: Үүнд:

  • Дуу, хөгжим, утга зохиолын бүтээлүүдийг зохиогч, эрх эзэмшигч, өв залгамжлагчийн зөвшөөрөл авч, гэрээ хийсэн байдал;
  • Хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах хамтын удирдлагын байгууллагууд, уран бүтээлчидтэй гэрээ хийсэн эсэх /”Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэгчдийн нийгэмлэг”, “Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”;
  • Хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн тайлан болон бусад төрлийн тоглолтуудыг шууд дамжуулахад гэрээ хийсэн эсэх;
  • Монгол Улсад болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй спортын уралдааны тэмцээнийг шууд дамжуулах, хэсэгчилэн нэвтрүүлэх, мэдээлэхэд албан ёсны зөвшөөрөл авч, гэрээ хийж байгаа эсэх;

Үзлэг шалгалтын тухай

ХХЗХ, ОӨГ-с удирдамж заасан бүрэлдэхүүнтэй шалгалтын 2 баг томилж, үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэнэ.

Үзлэг шалгалтыг 2 хэсэгт явуулна. Үүнд:

  1. Техник, төхөөрөмжинд хэмжилт хийх (Орбитод байрлах Радио долгионы хяналтын төвд (РДХТ) тусгай хуваарийн дагуу FM нэвтрүүлэгчүүдийг аваачиж баталгаажуулалтын хэмжилт хийх) – Хуваарийн дагуу
  2. ФМ радио газар дээр нь очиж удирдамжинд заасны дагуу үзлэг шалгалт хийх – Хуваарийн дагуу

Шалгалтын хуваарь

1.    Техник, төхөөрөмжинд хэмжилт хийх хуваарь

2.    ФМ радио-үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, үзлэг шалгалт хийх хуваарь

ФМ үйлчилгээ эрхлэгчид дараах зүйлсийг бэлтгэх

  1. Үзлэг шалгалт хийх 2 хуваарьтай танилцах. Техник төхөөрөмжийн хэмжилт хийх хуваарийн дагуу урьдчилан ярьж, төхөөрөмжийг аваачиж хэмжүүлэх. Шалгалтаар очих өдөр удирдах албан тушаалын хүн, инженер техникийн ажилтнаа бэлэн байлгах.
  2. Радио өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс авах мэдээллийн маягтыг татаж авч, бүрэн гүйцэт, нягт нямбай бөглөж шалгалтаар очих үед 2-3 % бэлтгэсэн байх.

Радио өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс авах мэдээллийн маягт

Шалгалттай холбоотой тодруулах зүйл байвал дараах утсаар холбоо барина уу. 304258, 304257

Техник, төхөөрөмжинд хийх хэмжилтийн талаар: Б. Баттулга- Радио давтамж, зохицуулалт хяналтын албаны Долгион хяналтын  станцын инженер

Шалгалтын хуваарь болон бусад асуудлаар : Н. Тогтохсүрэн- Зохицуулалтын албаны мэргэжилтэн