Home / Articles / МТ-ийн инженерийн шалгалтын бүртгэл эхэллээ
МТ-ийн инженерийн шалгалтын бүртгэл эхэллээ
2014-04-08
МТ-ийн инженерийн шалгалтын бүртгэл эхэллээ МТ-ийн инженерийн шалгалтын бүртгэл эхэллээ

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний парк, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 17 дахь удаагаа 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус шалгалтын систем нь 4 түвшинтэй бөгөөд Мэдээллийн технологийн үндэсний парк нь эхний 3 түвшинг нэвтрүүлээд байна. Энэ удаагийн хаврын шалгалтаар 1-р түвшин буюу Мэдээллийн технологийн паспорт шалгалт, 2-р түвшин буюу Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтуудыг зохион байгуулна. Эдгээр шалгалтуудад тэнцэгч нь Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдөх олон улсын сертификат гардан авах боломжтой болох юм.

Мэдээллийн технологийн үндэсний паркаас МТ-ийн инженерийн шалгалтуудад тэнцэгчдийн тоог нэмэгдүүлэх, амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Мэдээллийн технологийн инженерийн хаврын шалгалтанд тодорхой хөнгөлөлтүүдийг үзүүлэхээс гадна шалгуулагчдыг ном, сурах бичиг, гарын авлагаар ханган, шалгалтанд системтэй бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn болон 99873748, 99028764, 318042 /цахим шуудан: exam@itpark.mn/ дугаараас лавлана уу.