Home / Articles / Стандарт боловсруулах санал авч байна
Стандарт боловсруулах санал авч байна
2014-04-01

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо дараах нэр бүхий стандартуудыг

боловсруулах саналыг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны  дотор

ирүүлэхийг урьж байна.

 

А. Шинээр боловсруулах стандартууд

  • АйПи телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж/үйлчилгээний чанарт тавих шаардлага
  • Худаг сувагчлалын байгууламжийн суурилуулалт болон кабель угсралтын ажлын стандарт
  • Харилцаа холбооны техник, тоног төхөөрөмжийг байрлуулах байр, талбайд тавигдах стандарт
  • Үүрэн холбооны бааз станц ба дамжуулах системд тавих техникийн шаардлага
  • Богино зайн холбооны төхөөрөмжийн техникийн шаардлага
  • Утасгүй интернэтийн төхөөрөмжийн техникийн шаардлага
  • Үүрэн телефоны антенн, фидерийн байгууламжид ажиллах  аюулгүй ажиллагааны стандарт
  • Тоон ТВ-ийн үзүүлэлт, хэмжилтийн хэлбэрүүд, хэмжилтийн төхөөрөмж,  хэмжилтийн аргачлал
  • Шуудангийн ялган боловсруулалт болон хүргэлтэнд ашиглах хаягийн стандарт

Б. Шинэчлэх батлуулах стандартууд

  • Барилгын доторх дотоод холбоо, дохиоллын сувагчлал, кабелийн угсралтын стандарт MNS 5471:2005
  • Холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага MNS 5884:2008
  • Нэгдсэн хаягжуулалт: Хаягийн бичвэрт тавигдах шаардлага MNS 6275:2011
  • Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн  хүний биед үзүүлэх нөлөөний хязгаарлалтын түвшин MNS 5594:2006 стандарт
  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Радио сүлжээний цахилгаан соронзон орон. Ажлын байрны зөвшөөрөгдөх түвшин. Хяналт тавих шаардлага”  MNS 5148:2002

Эдгээр стандартыг боловсруулахыг сонирхсон хувь хүн болон төслийн баг нь тухайн стандартыг боловсруулахад гүйцэтгэх ажлын агуулга, цар хүрээ, стандартыг боловсруулах хугацаа болон үнийн талаархи саналаа дээр заасан хугацаанд ирүүлнэ үү.

Ирүүлсэн саналыг авч үзээд дараахи шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулна. Үүнд:

  • Стандарт боловсруулах ажлыг гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    • судалгааны ажил хийж байсан туршлагатай, тухайн мэргэжлээрээ судалгааны ажлыг  дотоодын болон олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн
    • тухайн чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэргэжлээрээ сүүлийн 3 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа.

 

Харилцах утас:304257, 304258

И-мэйл: info@crc.gov.mn

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв,

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/